Хятад улс саран дээр буух бэлтгэлээ хангаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Хятад улс саран дээр буух бэлтгэлээ хангаж байна

Хятад улс саран дээр буух бэлтгэлээ хангаж байна

Хятад улс энэ оны сүүлээр сар луу хийхээр төлөвлөж байгаа аялалдаа бэлтгэн буухиа хиймэл дагуул хөөргөлөө. Хиймэл дагуул ням гаригт /2018.05.20/ орон нутгийн цагаар 05.28 минутад Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Шичан сансрын хөөрөх төвөөс хөдөлсөн бөгөөд дэлхийгээс 455,000 км зайтай тойрог замд байрлах гэнэ.

Саран дээр байрлах хөлгийн багийг дэлхийтэй холбох үүрэгтэй Queqiao сансрын хөлөг нь хятадын эзэмшилд байдаг, сарны алсад байрлуулсан робот удирдлагатай байгууламж, дэлхий дээр байрлах газрын станц хоёрын хооронд тасралтгүй холбоо явуулахын тулд сансарт хамгийн тохиромжтой замд байрлах ёстой аж. Тус хөлөг онгоцыг ирэх зургаан сарын дотор хөөргөх аж. 

Хиймэл дагуулын төслийн багийн ахлагч Жанг Лихуа “Энэ үйл явдал Хятад улс дэлхийгээс зайтай  байрлах сарны тал бөмбөрцөгт зөөлөн газардалт хийн, хиймэл дагуулын туршилт хийсэн анхны орон болох зорилгоо биелүүлэхэд чиглэсэн гол алхам боллоо ” хэмээн мэдэгдэв.

Түүнчлэн сансрын хөлгийн холболтын тоног төхөөрөмжөөс гадна, Queqiao хөлөг шинжлэх ухааны хоёр багажийг сар луу тээвэрлэн авч явж, саран дээр буухдаа хоёр микро хиймэл дагуулыг ажиллагаанд оруулан байрлуулах гэнэ.

Эх сурвалж: BBC

Ө.БАЯРЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж