Абрамовичийн виз Англи-Оросын улс төрийн асуудал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Абрамовичийн виз Англи-Оросын улс төрийн асуудал боллоо

Абрамовичийн виз Англи-Оросын улс төрийн асуудал боллоо

Хөлбөмбөгийн алдарт ‘Челси’ багийн эзэн Роман Абрамович Их Британи улсад оршин суух визний хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан нь ч энэ асуудал нь улс төрийн шинж чанартай болж, улмаар тэрбээр ОХУ руу нутаг буцах болоод байна. Хэрвээ Роман Абрамович Их Британи улс руу дахин нэвтрэхийг хүсвэл Англи дахь хөрөнгө хууль ёсных гэдгээ батлах шаардлага гарч байгаа ажээ. 

ОХУ-ын тагнуул Сергей Скрипалыг хордуулсан хэргийн дараа үүсээд байсан хурцадмал байдлын улмаас ийнхүү түүний визний асуудал олигархуудад тавих хатуу хараа хяналтад ороод байгаа билээ. Үүсээд буй нөхцөл байдлаас болоод Абрамович бямба гаригт Вэмблэйд болсон Английн хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн багаа ялахыг үзэж чадсангүй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дотнын анд, тэрбумтан Роман Абрамович саяхан Путинд Олимпиа нэртэй 25 сая фунтын үнэ бүхий дарвуулт завь бэлэглэсэн ажээ. 

Их Британийн хуулийн байгууллагынхан Роман Абрамовичаас гадна тус улсад оршин суугаа 700 гаруй чинээлэг оросуудыг хөрөнгө хууль ёсных гэдгийг батлахыг шаардаж байгаа юм байна. Энэ нь гэмт хэрэгт татах эсвэл хийж буй үйл хэрэг нь олон нийтийн эрх ашгийг хохироогоогүй л бол гэмт хэрэгтэн болгох үндэслэл огт байхгүй гэж холбогдох албаныхан тайлбарлаж байна.

Үүний хариуд Москвагийн зүгээс даваа гаригт /2018.05.21/ Их Британийн Засгийн газрыг Оросын эсрэг нөхөрсөг бус, зүй зохисгүй байдлаар харьцаж байна гэж шүүмжилсэн мэдэгдэл хийсэн.

Роман Абрамовичийн визний хугацаа дууссан гэх мэдээлэл гарсны дараагаар Вестминстрээс чинээлэг хөрөнгө оруулагчдын шинээр хүсэх визний өргөдлийг 2015 оноос хэрэгжсэн хатуу журмаар хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн тайлбар хийжээ.

Форбес сэтгүүлийн мэдээлснээр, ноён Абрамович 2010 онд 300 сая фунттэй тэнцэх өртгөөр худалдаж авсан, хэмжээгээрээ дэлхийд хоёрт орох 533 тохой урт Эклипсе дарвуулт завийг эзэмшдэг гэнэ. Түүний Их Британи дахь хөрөнгө 1,4 тэрбум фунтын өртөгтэй Челси хөлбөмбөгийн багийг оролцуулаад 8,3 – 9,3 тэрбум фунтээр тооцогдож байна.

Эх сурвалж: Independent

Ө. БАЯРЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж