Арнауд Суарат: Бидэнд хамтдаа алхахаас өөр зам байхгүй | News.MN

Арнауд Суарат: Бидэнд хамтдаа алхахаас өөр зам байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

Арнауд Суарат: Бидэнд хамтдаа алхахаас өөр зам байхгүй

Арнауд Суарат:  Бидэнд хамтдаа алхахаас  өөр зам байхгүй

“Монголын эдийн засгийн чуулган – 2018” хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж, зочдын илтгэл үргэлжилж байна. Энэ үеэр хүндэт зочны илтгэлийг Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Амжилтын төлөөх хамтын ажиллгаа” сэдвээр тавьсан юм. Тэрээр “Улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжихөд төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм нь нягт түншлэх нь цорын ганц бөгөөд бодитой арга зам. Монгол Улс хөгжлийнхөө зөв замд аль хэдийнэ орсныг төр засгийн зарим лидерүүд зоригтой шийдвэр гаргасантай холбоотой гэж би үздэг. 2010 оноос хойш Оюу толгой компани 7.5 тэрбум ам.долларыг дотоодын ханган нийлүүлэгчид, ажилчдын цалин хөлс, татвар хураамж зэрэгт зарцуулсан. Хэрэв бид хамтарч чадвал Монгол Улс түншүүдийнхээ хамтаар хөгжлөө хурдасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Дэлхийд ховор зэс, алтны уурхайг ажиллуулж байгаадаа бид бахархалтай байдаг. Оюу толгой Монгол Улсын хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч бөгөөд өдгөө 14000 хүн ажлийн байраар хангагдсаны 94 хувь нь Монголчууд байна. Зэсийн ирээдүй 2020 он, түүнээс цааших хугацаанд эерэг харагдаж байгаа. Олон талаараа Монголын зэс шинэ технологи, олон нээлтүүдийн нэг хэсэг байх болно. Монгол хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлаа харуулж, гадны хөрөнгө оруулалтыг хамгаалах хэрэгтэй. Эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах нь хэцүү боловч ямар ч томоохон хөрөнгө оруулагч тогтвортой байдлыг чухалчилна. Олон салбарт солонгорсон хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн Монголд төдийгүй гадны хөрөнгө оруулагчдад ч чухал хэрэгтэй. Дэлхий нийтээрээ Оюу толгой хэрхэн хөгжиж байгааг ажиглаж байна. Энэ төсөл дараа дараагийн хөрөнгө оруулалтуудын үлгэр жишээ авах төсөл мөн. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Хамтдаа алхахаас өөр зам байхгүй. Монгол орны хөгжлийг хамтдаа урагшлуулъя” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-22 122.201.31.211

Та нарт бидэнд дээрэмдүүлэхээс өөр сонголт байхгүй. Тогтвортой дээрэмдүүл гэж хэлж байх шив дээ…

Avatar

Зочин 2018-05-22 80.153.196.113

OROSIIN HURGEN URVASAN HULGAI JENCO BAIGAA ZAGT ENE ULS HEZEE CH NAR UUDUU HARAHGUI EE !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-05-22 122.201.21.53

хошного

Avatar

Зочин 2018-05-22 43.228.131.45

Харин авбал зохих татваруудаа аваад явсан бол өдийд хөрөнгө оруулалтанд санаа зовохгүйгээр үл барам хөдлөх болгонд нь хөлс аваад сууж байх байлаа. Асуудлыг эхлээд өөрсдөөсөө хай. Монголыг тэд хөгжүүлэх гэж ирээгүй. Бид харин тийм үүрэгтэй. Монголыг хамгийн ихээр алж үр хүүхдүүдийн маань ирээдүйг хулгайлж байгаа хүмүүс бол худлаа эх орончид, ард түмний төлөө гэж орилогчид шүү дээ.

одоохондоо 2018-05-22 202.179.26.9

гэрээ манай талд ашиг муутай талаар түй ч дурсахгүй одоохондоо пээдгэр байна.үүний буруу гэж юу байхав.өндөр мэдлэгтэй ухаантай залуус баруунд боловсрол эзэмшиж байгаа.тэд л хэзээ нэгэн цагт гэрээг сайжруулах нь тодорхой.одоогийн 76 поп ямаанд хий орилж манарахаас өөр хувь заяа алга даа.Гэхдээ халхын заяа харж үзнэ дээ харж байгаарай.

Avatar

Зочин 2018-05-22 172.98.87.83

Үнэхээр ашиг муутай гэрээ болсон. Үүнийг манай хууль тийм болгосон юм. Монголын тал ниййт хөрөнгө оруулалтын 34%ийг хуулийн дагуу авах болсноор мөн хөрөнгө оруулалтын 34%-ийг төлөх хэрэгтэй болсон. Энэ нь нэг талаар ногдол ашиг авах ашигтай мэт харагдаж байвч, хэзээ яаж авах нь тодорхойгүй, зардал өсөхөд бас төлөх үүрэг хүлээж, ирээдүйн ашгаа хойшлуулах үндэслэл болсон. Харин авбал зохих татваруудаа аваад явсан бол өдийд хөрөнгө оруулалтанд санаа зовохгүйгээр үл барам хөдлөх болгонд нь хөлс аваад сууж байх байлаа. Асуудлыг эхлээд өөрсдөөсөө хай. Монголыг тэд хөгжүүлэх гэж ирээгүй. Бид харин тийм үүрэгтэй. Монголыг хамгийн ихээр алж үр хүүхдүүдийн маань ирээдүйг хулгайлж байгаа хүмүүс бол худлаа эх орончид, ард түмний төлөө гэж орилогчид шүү дээ. Харин бичиг үсэг ч мэдэхгүй, олон улсын гэрээ, англи хэлний ч мэдлэггүй хүмүүс нь дуугай л урдахаа хийгээд явбал болоо шд. Масс аараа Поп чидийг дагаж намирцгаагаад. Буруу л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж