Э.Макрон В.Путин нар Петербургт Сири, Иран, Украйны талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Э.Макрон В.Путин нар Петербургт Сири, Иран, Украйны талаар хэлэлцэнэ

Э.Макрон В.Путин нар Петербургт Сири, Иран, Украйны талаар хэлэлцэнэ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн форум /ПМЭФ-2018/-ын хүндэт зочдын нэг нь Францын Ерөнхийлөгч Эмманунэль Макрон байх аж. ОХУ-д айлчлах Франц улсын Ерөнхийлөгч Эмманунэль Макрон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Санкт-Петербургт уулзаж, Иран, Сири, Украинтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Албаны мэдээнд дурдахдаа, Орос-Франц хоёр улсын өнөөгийн харилцаа хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн болон олон улсын асуудлыг хэлэлцэхийн тулд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэсэн байна. Тодруулбал, Ираны цөмийн хөтөлбөр тойрсон асуудлаар цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө, Сирид болж байгаа хямрал дайныг хэрхэн зохицуулах, Украйны дотоод хямрал тойрсон асуудал хоёр улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр яригдах аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь энэ тавдугаар сарын 24-нд эхэлж, хоёр өдөр үргэлжлэх юм.

Эх сурвалж: www.zms.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж