NHL-н плэй-оффын хагас шигшээ тоглолт буюу Дорнод бүсийн аваргын төлөөх цуврал сонирхолтой үргэлжилж байна. Хоёр багийн цувралын 6 дахь тоглолт өнөө өглөө Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотноо болж талбайн эзэн Вашингтон Капиталс багийн ялалтаар өндөрлөж цувралын харьцааг 3-3 болгосон.
Тус тоглолтонд талбайн эздээс Ти.Жи.Оши дубль хийсэн бол Д.Смит-Релли мөн нэг гоол оруулж 3-0 харьцаагаар Тампа Бэй Лайтнинг багийг буулган авсан байна. Энэ өдөр Вашингтон Капиталс багийн хаалгач Б.Холтбю өрсөлдөгч багийнхаа 24 цохилтыг бүгдийг нь аюулгүй болгож багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Одоо хоёр багийн шийдвэрлэх 7 дахь тоглолт нөгөөдөр Тампа Бэй Лайтнинг багийн талбайд болно. Хоёр багийн аль хожсон нь стэнлийн цомын финалд шалгарна.
Б.Бямбабаяр