ШӨХТГ: Хуурамч шатахуунд шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

ШӨХТГ: Хуурамч шатахуунд шалгалт хийж байна

ШӨХТГ: Хуурамч шатахуунд шалгалт хийж байна

Сүүлийн үед хуурамч шатахуун түгээж байгаа 400-аад шатахуун түгээх газар байна гэх мэдээлэл тархах болсон. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын (ШӨХТГ) дарга Б.Лхагваас тодруулахад “Хуурамч шатахуун үйлдвэрлэж, борлуулж байна гэх гомдлыг ШӨХТГ анхааралдаа авч, ийм гомдол гаргасан байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Ийм шатахуун хэрэглэж байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаар бид ажиллана. Гэхдээ тухайн зарж борлуулж байгаа бүтээгдэхүүн нь үнэхээр хуурамч байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагуудаар шалгуулсны дараа энэ асуудалд тодорхой хариулт өгнө. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг энэ чиглэлд хяналт тавьдаг томоохон  газруудтай хамтран шалгалт хийж, дүгнэлт гарсны дараа үүнд тодорхой хариулт өгье. Ер нь, энэ асуудалд анхаарал хандуулж, шалгалт хийгээд эхэлсэн байгаа” гэлээ.

Мөн шатахуун нь заасан актондаа хүрч байгаа эсэхийг лавлахад “Манай байгууллагад ийм зүйлийг шалгах лаборатори байдаггүй. Дээр дурдсан байгууллага үүнд тодорхой мэдээлэл өгнө гэж найдаж байна” гэсэн юм.

Сонирхуулахад, “Шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна” гэх гомдлын дагуу ШӨХТГ шалгалт явуулахад ийм зөрчил илрээгүй гэнэ. Харин “Монсуль” компанийн шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн байсан тул тус компанийг таван сая төгрөгөөр торгожээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж