Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларчээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларчээ

Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг суларчээ

Фунт стерлингийн ханш ам.долларын эсрэг 2018 оны эхний үеэс хойш хамгийн бага хэмжээнд хүрч буурлаа. Үүнд ам.долларын ханш огцом өссөн мөн энэ онд Английн Төв банкнаас өсгөсөн бодлогын хүү унасан зэрэг нөлөөлсөн байна. Фунт стерлинг АНУ-Хятадын худалдааны дайныг үргэлжлүүлэн барих тухай яриа гарсны дараа даваа гаригт /2018.05.21/ фунтын ханш 0.5 хувиар буурч, ам.доллартай харьцах ханш 1.3412 хүрч таван сарын доод хэмжээнд хүрсэн байна.

АНУ Хятадын импортод олон зуун тэрбум ам.долларын тариф ноогдуулахаар болсонд Хятад хариу арга хэмжээ болгон америкийн гол нэрийн бүтээгдэхүүнүүдэд ноогдуулах тарифаа өнгөрсөн сард зарласан. Гэтэл ням гаригт /2018.05.20/ АНУ-ын Сангийн сайд Стевен Мнучин хоёр тал худалдааны зөрүүг багасгах талаар хэлэлцээнд хүрэхээр тариф ноогдуулах асуудлыг хойшлуулснаа мэдэгджээ.

Сангийн сайдын уг мэдэгдлийн дараа даваа гаригт /2018.05.21/ ам.доллар еврогийн эсрэг 0.4 хувь, иений эсрэг 0.6 хувь чангарчээ.

Их Британийн инфляци болон ДНБ-ийн статистик тоо баримтууд энэ долоо хоногт танилцуулагдах гэж байгаа нь Английн Төв банк бодлогын хүүгээ цаашид өсгөх эсэх дээр хөрөнгө оруулагчдад тодорхой чиглэл болж өгөх юм.

Эх сурвалж: INDEPENDENT

Ө.БАЯРЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж