Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогын даваа гаригт мэдэгдсэн 12 жагсаалт бүхий шаардлагыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрбээр “АНУ-ын Засаг захиргаа ерөнхийлөгч Буш Жуниорын үед дэлхийд нөлөөлөх гэж үзэж байсан. Харин одоо дахин нэг удаа дэлхийд нөлөөлөх гэж үзэж байна. АНУ дэлхийд нөлөөлөх гэдэг та хэн юм бэ? Тусгаар тогтносон улс орнуудын үйл хэрэгт оролцох гэдэг АНУ-ын нөлөөллийн үе дууссан. Бид өөрсдийнхөө замаар ард иргэдээ дэмжих болно” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Ираны Ерөнхий сайд Жавад Зариф твиттер хуудсаараа дамжуулан “АНУ-ын дипломат бодлогo эргээд хуучиндаа хивэндээ ороод байх шиг: ялзарсан, алдаатай бодлого болон тусгай хөнгөлөлтүүдээр ялгаварлан гадуурхдаг. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг юм болох вий. Ингэж байх хооронд чинь Иран үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэж бичжээ.
US diplomacy sham is merely a regression to old habits: imprisoned by delusions & failed policies—dictated by corrupt Special Interest—it repeats the same wrong choices and will thus reap the same ill rewards. Iran, meanwhile, is working with partners for post-US JCPOA solutions.
— Javad Zarif (@JZarif) May 21, 2018
Даваа гаригт Вашингтоны тинк танк байгууллагын хурлын үеэр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга 12 жагсаалт бүхий шаардлагыг Иранд хүргүүлж дээрх шаардлагыг биелүүлэхгүй аваас Ираны эдийн засагт хатуу хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн юм.
Г.Занданмядаг
Эх сурвалж: RT