АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гаригт /2018.05.21/ болсон Вашингтон дахь ‘Өвийн Сан’ тинк танк байгууллагын хурал дээр хэлсэн үгэндээ Иран улсад 12 жагсаалт бүхий шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн байна. Хэрэв уг шаардлагыг Иран биелүүлэхгүй аваас бид Ираны “эдийн засагт түүхэнд байгаагүй хамгийн хүнд хориг арга хэмжээ”-г авах болно гэдгээ мэдэгдэв.
Мөн тэрбээр “Дэлхий дахинд тархсан Ираны тагнуулууд, Хезболлах бүлгийн үйл ажиллагааг зогсооно. Иран улс дахин хэзээ ч Ойрхи Дорнодын улсуудад нөлөөлж чадахгүй” гэжээ.
Тус 12 жагсаалт бүхий шаардлагад:
- Хүнд усны реакторуудаа хаах
- Олон улсын атомын шинжээчдийг Иран даяар ажиллуулах
- Баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоох
- Хоригдож байгаа АНУ-ын иргэдийг суллах
- Хезболлах бүлэглэлийг дэмжихээ зогсоох
- Хамас бүлэглэлийг дэмжихээ зогсоох
- IJ бүлэглэлийг дэмжихээ зогсоох
- Йемений Хуситуудыг дэмжихээ зогсоох
- Афганы Талибуудыг дэмжихээ зогсоох
- Сириэс цэргээ гаргах
- Иракийн Засгийн газрыг дэмжиж ажиллах
- Ирак дахь Шийт бүлэглэлүүдийн зэвсгийг хураах зэрэг оржээ.
“Эдгээр 12 шаардлагыг биелүүлэхгүй бол Тегеран эдийн засгийн хувьд дахиж босохооргүй хүнд байдалд орно” гэдгийг хатуу анхааруулж байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Помпео мэдэгдсэн байна.
Иран улс 2015 оны цөмийн зэвсгийн гэрээнээс гарснаас хойш АНУ болон Ираны харилцаа муудсан юм. АНУ энэхүү хатуу сануулгыг улс орны энх тайван байдал, цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоохын тулд хийж байгаа үйлдэл хэмээн мэдэгдсэн байна.
Т.Занданмядаг
Эх сурвалж:RT