Польшийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Польшийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Польшийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Польш Улсын Парламентын доод танхим болох Сеймийн гишүүн, Сейм дэх Польш, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Дэд сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Польш Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо сэргээн нээх, Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Сеймийн гишүүн Марек Жонса Монгол, Польшийн харилцааг өргөжүүлэх нь парламентын найрамдлын бүлгийн гол зорилго болохыг онцолж, эдийн засаг, боловсрол, соёл, нийгмийн хамгааллын салбарт идэвхтэй хөгжиж буй хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол, Польшийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очирын урилгаар манай улсад 5 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд айлчилж буй Польшийн Парламентын төлөөлөгчид Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхаж, Улсын Их Хурал дахь Монгол, Польшийн Парламентын бүлгийн гишүүд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай тус тус уулзалт хийв. Мөн төлөөлөгчид малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцах юм.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж