Д.Цогтбаатар Майк Помпео болон албаны бусад хүмүүстэй уулзав

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Майк Помпео болон албаны бусад хүмүүстэй уулзав

Д.Цогтбаатар Майк Помпео болон албаны бусад хүмүүстэй уулзав

АНУ-д айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 21-нд Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Төрийн департаментын Улс төрийн асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Т.Шэннон, Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Торнтон нартай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр хоёр тал нийтлэг үнэт зүйлс, стратегийн ашиг сонирхолд суурилсан Монгол Улс, АНУ-ын түншлэлийн харилцааны төлөө байгаагаа харилцан нотолж, Умард Солонгос зэрэг бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаа, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай байгуулахаар ажиллаж буй МСК-ийн Хоёр дахь компакт гэрээ болон харилцааны бусад асуудлаар мэдээлэл, санал солилцов.

Мөн өдөр Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Жонс Хопкинсийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд зочилж “Өөрчлөгдөж буй дэлхий: Жижиг орнуудын өөрчлөгдөж буй үүрэг” сэдвээр яриа хийж, Монгол Улсын гадаад бодлого, бүс нутаг дахь сүүлийн үеийн үйл явцын талаарх сонирхсон асуултад хариулав. Арга хэмжээнд Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаач, оюутан, төр засгийн байгууллага, Вашингтонд суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл зэрэг 80 орчим хүн оролцов.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж