Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив.
Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Ш.Солонгыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байнгын хороо дэмжив. Тодруулбал УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлж томилсон Д.Сугарын хугацаа дуусгавар болсон тул түүний оронд Ш.Солонгыг дэвшүүлж байгаа билээ.
Хуралдааны үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол ямар нэг улстөржилтөд автахгүйгээр Үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой сануулсан юм.