Тайванийн 260 тамирчин Монголын хөх тэнгэрийг зорин ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Тайванийн 260 тамирчин Монголын хөх тэнгэрийг зорин ирлээ

Тайванийн 260 тамирчин Монголын хөх тэнгэрийг зорин ирлээ

Монголын “Нью жуулчин” ХХК болон Тайванийн “Да Ди” аялал жуулчлалын компани хамтран олон өдрийн марафон гүйлтийн тэмцээн зохион байгууллаа. Тус марафонд Тайваниас нийт 260 тамирчин оролцож, цэлмэг хөх огторгуйн дор хамтдаа гүйж, нүүдэлчний өвөрмөц соёл, идээ ундаатай танилцлаа.

Энэ удаагийн марафонд оролцогч баг бүрэлдэхүүн нь урьд өмнө Тайваниас Монголд жуулчилж байсан жуулчдын тооноос хавьгүй олон буюу хамгийн их хүнтэй багт тооцогдож байна. Марафоны баг бүрэлдэхүүн хамгийн анх Баянговийн элсэн тасархайд, дараа нь энэ сарын 18-нд Цонжинболдогт, 19-нд “Улаанбаатар олон улсын марафон” зэрэг тэмцээнд оролцсоноос Тайванийн эрэгтэй, эмэгтэй тамирчдаас нэлээд нь “Улаанбаатар олон улсын марафон”-д амжилт гаргаж,  мөн Тайваньд энэхүү  арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ “Монголын говь хангай, тал хээр хослон байдаг газар зүйн онцлог нь  марафон гүйлтээс гадна унадаг дугуй, явган аялал, кемп аялал, морин аялал зэрэг байгалийн сайхныг тольдон аялах аяллуудад туйлын тохиромжтой юм. Тиймээс хоёр орны аялал жуулчлалын салбарынхан харилцаа хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлж, Монгол оронд Тайванийн илүү олон жуулчныг авчирч, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлээсэй хэмээн хүсэж байна”хэмээжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж