Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн ням /2018.05.20/ гарагт хүний амины хэрэг гарчээ. Тодруулбал, садан төрлийн хүмүүс нийлэн, архидан согтуурч байхдаа хоорондоо маргалдсанаас үүдэн, нэгнийхээ аминд хүрсэн байна. Хэргийг 25 настай О үйлджээ. Сэжигтнийг “Нарантуул” захын чингэлэгт нуугдаж байхад нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, 24 цагийн дотор байршлыг нь тогтоон баривчилсан байна.
Э.Бурам