Cilek брэндийн давуу тал

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Cilek брэндийн давуу тал

Cilek брэндийн давуу тал

1995 онд Турк улсад бүх чиглэлд өөрчлөлтийг авчирах, мэргэшихийн тулд Cilek компанийг үүсгэн байгуулжээ.

Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Cilek нь аж үйлдвэрийн салбарт өргөн цар хүрээтэй, тодорхой үйл ажиллагаануудыг эрхэлдэг. Тухайлбал, дэвшилтэт технологи, чанартай үйлдвэрлэл, чамин давтагдашгүй загвар хийц, бүтээгдэхүүний тав тух, аюулгүй байдлын гэрчилгээнүүд, франчайзын дэлгүүрүүд, архитекторын зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг.

Дэлхийн бүх хүүхдүүдэд өвөрмөц загварууд, өрөөний гайхамшигт орчинг танилцуулах зорилготойгоор Cilek байгууллагдсан жилээ олон улсын тавцанд гарсан бөгөөд дэлхийн тавилгын салбарын гол брэндүүдийн нэг болж чадсан.

Салбартаа тэргүүлэгч Cilek нь өөрийн “Cilek Room” дэлгүүрүүдээр дамжуулан бүх насны хүүхдүүдэд зориулсан тавилга болон хүүхдийн өрөөний дагалдах хэрэгслүүдийг санал болгодог.

Cilek франчайзинг ашиглан дэлхий даяар тархаж 3 сая гаруй хүүхдийн өрөөнд хүрч дэлхийн брэнд болж чадсан. Өнөөдрийн байдлаар Cilek нь 5 тивийн 75 улсад 445 салбар дэлгүүрүүд (60,000 кв.м. талбай)-д 2,000 ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.

CILEK брэндийн давуу тал:

Бүх насны хүүхдүүдэд зориулагдсан – Дөнгөж төрсөн нярай хүүхдээс эхлүүлэн өсвөр насны охид, хөвгүүдэд зориулагдсан.

Загвар хийц сайтай – Хүүхдийн нас, хүйс ба сонирхолд нийцэх олон төрлийн сэдэвт иж бүрдэлтэй.

Цогц шийдэлтэй – Үндсэн тавилга болох ор, шкаф, ширээнээс гадна хүүхдийн өрөөнд зайлшгүй байх ёстой зүйлүүдийг үйлдвэрлэдэг. Тухайлбал, хөшиг, гэрэлтүүлэг, хивсэнцэр, орны цагаан хэрэгсэл гэх мэтчилэн.

Ач холбогдол – хүүхдийн өрөөг хүүхдийн хүсэл мөрөөдөл, сонирхолд нийцүүлэн тохижуулснаар түүнд биеэ даах чадвар хөгжих, ганцаараа унтах, хичээлээ хийх эрмэлзлийг нэмэгдүүлэх г.мэт.

 Ая тух – хүүхдийн өрөөг хүүхдийн хүсэл мөрөөдөл, сонирхолд нийцүүлэн тохижуулснаар өөрийн гэсэн ертөнц, орон зай бий болох, сэтгэл хангалуун байх, амар тайван амрах.

Cilek брэнд таны хүүхдийн хүсэл мөрөөдлийг хөтлөх шилдэг сонголт байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж