Пеньянийг зорих сэтгүүлчид татгалзсан хариу авав

Хуучирсан мэдээ: 2018.05.22-нд нийтлэгдсэн

Пеньянийг зорих сэтгүүлчид татгалзсан хариу авав

Пеньянийг зорих сэтгүүлчид татгалзсан хариу авав

Хойд Солонгос улс ирэх зургадугаар сарын 12-нд АНУ-тай хийх яриа хэлэлцээнд зориулан цөмийн зэвсгийн талбайнуудаа тавдугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд идэвхгүй болгох шийдвэр гаргаснаа зарлаж, уг үйл явцад Өмнөд Солонгос улсын сэтгүүлчдийн төлөөллийг байлцуулна хэмээн мэдэгдсэн билээ.

Уг хэлэлцээний дагуу өчигдөр /2018.05.21/ тус улсаас цөмийн зэвсгийг идэвхгүй болгох ажлыг сурвалжлуулахаар санал болгосон сэтгүүлчдийн багт Пеньяний зүгээс татгалзсан хариу өгсөн талаар Өмнөд Солонгосын Эх орны нэгдлийн яамны мэдээллээ. Энэ нь Өмнөд Солонгос улс эл асуудал дээр татгалзсан хариу авч байгаа хоёр дахь удаагийн оролдлого бөгөөд өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт /2018.05.18/ санал болгосон сэтгүүлчдийн эхний баг мөн ижил хариу сонсоод байсан юм.

Цөмийн зэвсгийн талбайнуудаа идэвхгүй болгох ажлын хүрээнд бүх судалгааны байршлууд руу орох болон гарах гарцуудыг тэслэх бөмбөгийн тусламжтайгаар хаах бөгөөд уг үйл явдлын гэрч болох эрх Өмнөд Солонгосын дөрвөн сэтгүүлчид олгогдохоор тохирсон юм.

Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: SputnikNews

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж