Ерөнхий сайд ОХУ-аас юутай ирэх байсан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ОХУ-аас юутай ирэх байсан бэ?

Ерөнхий сайд ОХУ-аас юутай ирэх байсан бэ?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад томилолтоо БНСУ-аас эхлүүлсэн. Өнгөрсөн сард  тэрбээр Хятадад албан ёсны айлчлал хийсэн бол тавдугаар сарын 23-26-нд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор тов нь зарлагдсан байсан. Гэвч ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээж авах бэлтгэл ажил нь хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан гэж албаны хүмүүс мэдээлж буй.

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум нь дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцдэг. Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх форумд оролцсон бол Монгол, ОХУ-ын транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах, Монгол Улсын эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал тавихаар төлөвлөж байв.

Мөн махны экспорт, Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны талаар ч санал солилцох байжээ. Үүнээс гадна Монголын ачаа тээвэрт 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичгийг ОХУ-аас бэлэн болгоод байсан юм.

Уг баримт бичигт гарын үсэг зурснаар:

  • Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжих
  • Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах
  • Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих
  • Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөл бүрдэх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж