Сураггүй алга болсон охин эмнэлэгт эмчлүүлж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Сураггүй алга болсон охин эмнэлэгт эмчлүүлж байжээ

Сураггүй алга болсон охин эмнэлэгт эмчлүүлж байжээ

                

21 настай Б.Ариунзаяа нь тавдугаар сарын 6-ны өдөр 18.00 цагт Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Оршил хотхоноос гараад сураггүй болсон тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсаар байна. Энэ хэргийн хэсгийн байцаагчтай нь өнөөдөр /2018.05.22/ холбогдоход охиныг маргааш нь буюу тавдугаар сарын 7-ны өдөр олсон гэж мэдэгдлээ.

Б.Ариунзаяа нь бие муутай бөгөөд тухайн өдөр ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгийн ажилтнууд охиныг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг хараад түүний ар гэртэй холбогдсон байна.

Охины аавын хэлснээр Цагдаагийн байгууллагад энэ хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг хаалгасан ч одоог хүртэл цахим орчинд  охиных нь зурагтай, эрэн сурвалжилж байна гэх постыг хүмүүс хуваалцсаар  байгаад ихэд санаа зовж байгаагаа хэлж байсан юм.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж