Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй  жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг автомашины жолооч эсэргүүцсэн тохиолдол тавдугаар сарын 19-ны өдөр 10.45 цагт гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Нарны зам, Урбанекын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашины эмэгтэй жолооч явган хүний замаар автомашинтай явж зөрчил гаргасан байна. Тухайн өдөр “Улаанбаатар марафон 2018” олон гүйлтийн тэмцээн болж байсан бөгөөд зарим газруудыг түр хязгаарласан байсан юм.

Цагдаагийн алба  хаагчийн  тавьсан шаардлагыг биелүүлээгүй  тул тухайн жолоочийг 250000 төгрөг, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20000 төгрөгөөр тус тус торгох арга хэмжээг Цагдаагийн байгууллагаас авчээ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж