“Өсвөрийн цэргүүд” хөдөлгөөнд 230 мянган хүүхэд нэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

“Өсвөрийн цэргүүд” хөдөлгөөнд 230 мянган хүүхэд нэгджээ

“Өсвөрийн цэргүүд” хөдөлгөөнд 230 мянган хүүхэд нэгджээ

“Өсвөрийн цэргүүд” хөдөлгөөнд нэгдсэн хүүхдүүдийн тоо 230 мянга давсан хэмээн Воронежийн Агаарын цэргийн академийн тэргүүн хурандаа-генерал Геннадий Зибров Бямба гаригт /2018.05.19/ хэллээ. Бямба гаригт шинээр нэгдсэн 300 хүүхдийг хүлээн авах ёслол болох үеэр тэрбээр ийн мэдэгджээ.

“Бүх Орос даяар өрнөж “Өсвөрийн цэргүүд” хөдөлгөөн улам хүчээ авч байна. Аль хэдийн 230 мянга хол давсан хүүхдүүд энэ хөдөлгөөнд нэгджээ. Уламжлалаа өвлүүлэхэд энэ их чухал. Манай орны түүх, манай ард түмний гавьяа залуу үеийнхний сэтгэл зүрхэнд уламжлагдан үлдэх ач холбогдолтой” хэмээн тэр онцолсон байна.

“Өсвөрийн цэргүүд” хөдөлгөөн нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачилгаар 2016 онд эхэлсэн. Хөдөлгөөнд 8-18 насны Оросын иргэд нэгдэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Холбооны 85 засаг захиргааны нэгжид хөдөлгөөнийг зохицуулах штаб ажиллаж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж