Москва хотын Александровын цэцэрлэгийг оруулаад нийт 13 цэцэрлэгт хүрээлэн, паркуудад энэ зуныг дуустал цэргийн оркестр тоглоно хэмээн “Спасская башня” фестивалийн хэвлэлийн алба мэдээллээ.
Александровын цэцэрлэгээс гадна Горькийн парк, Поклонная уулан дахь Ялалтын парк, Сокольникийн цэцэрлэг, Эрмитажийн цэцэрлэг, Перовский, Бабушкинский болон Измайловскийн паркуудад, мөн Воронцово эдлэнд, Бауманы нэрэмжит цэцэрлэг, Красная Пресня парк, Кузьминки болон Зарядье паркуудад оркестр тоглох ажээ.
Энэ ажлыг “Военные оркестры в парках” аяны хүрээнд хийж байгаа бөгөөд тавдугаар сарын 19-нд нээлтээ хийсэн байна.
Аянд ОХУ-ын Батлан хамгаалах хүчний гурван оркестр, Хүндэт харуулын үлгэр жишээ оркестр,Комендантын Преображенскийн хорооны оркестр, хошууч-генерал В.М.Халиловын нэрэмжит Цэргийн сургуулийн оркеструуд нэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ