Курилийн бүлэг арлын Шикотан арал түүхэндээ анх удаа цардмал замтай болох гэж байна хэмээн Сахалин мужийн Захирагчийн хэвлэлийн алба мэдээллээ.
“Шикотан арлын Малокурильск болон Крабокаводское суурингийн хооронд 10 орчим километр замыг цардана. Мөн суурингуудын доторх гол замуудыг цардмал болгож, гэрдэн дохио, гэрэлтүүлэг, хашлага гээд стандартын дагуу бүх зүйлийг хийхээ төлөвлөж байна” хэмээн хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Замын ажлыг энэ онд эхэлж, 2020 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Шикотан аралд өнөөдрийн байдлаар 3000 хүн оршин сууж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ