“Улаанбаатар марафонд Кенийн эмэгтэй тамирчдыг төлөөлж чадлаа”

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар марафонд Кенийн эмэгтэй тамирчдыг төлөөлж чадлаа”

“Улаанбаатар марафонд Кенийн эмэгтэй тамирчдыг төлөөлж чадлаа”

“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээнд сүүлийн жилүүдэд Кенийн шилдэг тамирчид урилгаар оролцож байгаа билээ. Энэ жил Кенийн эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин оролцсон ч замаа дуусгаж чадаагүй юм.

Кени улсаас эмэгтэй шилдэг тамирчдыг төлөөлөн оролцсон Жемутай Мерситэй цөөн хором ярилцлаа.

Тэрбээр энэ жил 26 настай бөгөөд сүүлийн жилүүдэд марафоны үндсэн төрөл болох 42 км 195 метрт гүйж байгаа аж.

-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Кени улсаас олон тамирчид Улаанбаатарын марафонд оролцож байна. Миний хувьд анх удаа ирлээ. Гэхдээ энэ удаа улсынхаа эмэгтэй тамирчдыг төлөөлөн оролцох болсондоо баяртай байна. Улаанбаатарын марафонд оролцож, туршлага судлах мөн цаашлаад Азийн тамирчдын ур чадварыг харах зорилготой байлаа. Би энд ирэхийн тулд урт замыг туулсан. Энэ нь уралдаанд нөлөөлсөн байх. БНХАУ-д бэлтгэл хийхэд халуун байсан. Гэтэл Монголд ирсэн сэрүүвтэр байна. Гэхдээ надад таалагдлаа. Тийм ч хэцүү санагдсангүй. Улаанбаатарын уралдаанд Тум Давид Киплагат хоёр дахь удаагаа оролцсон нь мэдээлэл авахад амар байлаа. 

-Та олон улсын ямар тэмцээнд оролцсон бэ?

-Би 2016-2018 оны хооронд Ази тивд болж буй цуврал тэмцээнд оролцож байна. БНХАУ-ын марафонд оролцож байсан. Энэ удаа Азийн дахин нэгэн оронд зочиллоо. Монголчууд их зочломтгой улс юм.

-Одоогоор таны амжилт хэрхэн байна вэ?

-Кенийн гүйгчид дэлхийн олон оронд гүйж байна. Би улсдаа хоёрдугаар байрт орж байгаа.

-2020 оны олимпийн наадамд Токиод болно. Та оролцохыг хүсэж байна уу?

-Мэдээж олимпийн наадамд оролцоно гэдэг бол нэр төрийн хэрэг. Би Токиод уралдахыг маш их хүсэж байна. Тиймээс үүний төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Одоогоор миний цагийн амжилт 2 цаг 31 минут байна. Олимпийн наадамд орохын тулд их сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Түүний хэрээр эрхээ авна шүү дээ. Өрсөлдөөн их байна. 

-Та яагаад марафоны төрлийг сонгох болов уу?

-Би их хожуу хөнгөн атлетикийн спортыг сонирхсон. Найзууд маань гүйх дуртай. Тэдний дунд олон улсад гүйдэг тамирчид байгаа. Найзуудаа харсаар байгаад гүйх сонирхолтой болсон. 2010 оноос эхлэн марафоны төрлөөр хичээллэж байна.  

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж