Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болж чадах уу?

Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болж чадах уу?

Хойд Солонгос гадаадын сэтгүүлчдийг байлцуулж,  цөмийн туршилтын газраа буулгах ёслолын үйл ажиллагааг энэ долоо хоногт зохион байгуулна. 

Пёняний цөмийн туршилтын талбай болох Пунгери цогцолбор газар нь Хойд Солонгосын зүүн хойд хэсгийн уулархаг бүст байрладаг. Тус талбайд 2006 оноос хойш  зургаан удаагийн цөмийн туршилт явуулсан бөгөөд Хойд Солонгосын талаас уг туршилтын талбайг ажил тавдугаар сарын 23-25-ны хооронд үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

Ким Жон-Ун хэдийгээр туршилтын газраа хаахаа мэдэгдсэн нь хэдийгээр цөмийн хөтөлбөрөө эцэс болгох найрсаг алхамын эхлэл мэт харагдсан ч  түүний энэ мэдэгдэл хэр удаан үргэлжлэх вэ?

зохих үнэлгээ

Пунгери цөмийн зэвсгийн талбай нь Мантап уулын нуруунаас доош ухсан туннелийн систем бүхий байгууламж юм. Уг талбайн багагүй хэсэг эвдрэлд орж, нурсан гэх мэдээлэл ч гарч байв.

Пёнянь Өмнөд Солонгос болон гадаадын ажиглагч сэтгүүлчдийг урин тэдэнд нурсан хэсэг, устгасан ажиглалтын байгууламжийг ил тод харуулахаа амласан.

Гэвч цөмийн байгууламжийг хаах энэхүү арга хэмжээг зөв зохистой дүгнэх олон улсын шинжээчид уригдсан эсэх нь тодорхойгүй. Цөмийн туршилтыг хориглох Олон талт гэрээний байгууллага (CTBTO) нь НҮБ-ын дэмжлэгтэй, дэлхий дахинд цөмийн туршилтыг хориглох зорилт бүхий байгууллага юм.  Уг  нь тус байгууллагын Хяналт шинжилгээний ажлын хэсэг нь цөмийн туршилт хийгдсэн эсэхийг мэдрэх сүлжээг хянадгийн хувьд Хойд Солонгосын цөмийн туршилтын газрыг буулгах үйл явцад гэрчээр оролцвол цаашид цөмийн туршилт хийх бололцоогүй гэдгийг баталгаажуулж өгөх мэргэжлийн байгууллага юм. 

Албан ёсны үйл ажиллагааны дараа Хойд Солонгос туршилтаа үргэлжлүүлэн явуулж, шинэ барилгууд нэмж барих, бусад тоног төхөөрөмж суулгах үйл ажиллагааг давхар хянах үүднээс Засгийн газрууд болон бие даасан шинжээчид хиймэл дагуулын зургийг ашиглах боломжтой.

Хэрэв Хойд Солонгос дахин бүлэг шинэ цөмийн зэвсгийн туршилтын газар нээсэн тохиолдолд хиймэл дагуулын зурагны хэрэг гарахгүй. Учир нь туршилтын талбай байгуулж болох өөр олон уул Хойд Солонгост бий.

Гэсэн ч ийм тохиолдолд газар хөдлөлтийн чичиргээг мэдрэх боломжтой тул газар доорх туршилтуудыг нуух боломжгүй юм.

Хойд Солонгос  цөмийн байгууламжаа буулгах болсон нь  цөмийн хөтөлбөр нь нэгэнт амжилт үзүүлж, цаашид бүрэн туршилт хийх бололцоогүй болсонтой ч холбоотой байж болох юм. Цөмийн зэвсгийн хөтөлбөр  нь нэг байгууламжаас давсан зүйл учраас уг туршилтын газрыг хаах нь бүрэн хориглолтын зөвхөн эхний алхам ч байж болох талтай.

Пунгеригээс гадна цөмийн атомын задрал явуулдаг материалууд болох баяжуулсан уран, плутони үйлдвэрлэх боломж бүхий хэд хэдэн ураны уурхай, центрифуг, цөмийн реактор мөн Ёнгбёон цөмийн цогцолбор дахь гол боловсруулах байгууламжууд хойдуудад бий.

Үүнээс гадна тив хоорондын баллистик пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Пёняний цөмийн зэвсэггүй болно гэсэн амлалт Вашингтоны “олон талыг хамарсан, баталгаатай, эргэж буцалтгүй” цөмийн зэвсгээс татгалзуулах гэсэн урт удаан шаардлагаас зөрүүтэй байна.

Ө. БАЯРЗУЛ

Эх сурвалж: BBC​​​​​​​

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж