СБД-ийн Засаг дарга Х.Болормаад харамсаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

СБД-ийн Засаг дарга Х.Болормаад харамсаж байна

СБД-ийн Засаг дарга Х.Болормаад харамсаж байна

“Гэр хороолол хөдөлгөөн”-нөөс өнөөдөр /2018.05.21/ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлан, Нийслэлийн засаг дарга С. Батболд, Сүхбаатар дүүргийн /СБД/ засаг дарга Х. Болормаа нарыг огцрохыг шаардан мэдээлэл хийв. Өнгөрсөн пүрэв гаригт /2017.05.17/ тус хөдөлгөөний майхантай жагсаалыг хүчээр тараасан, хууль бус захирамж гаргасан гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормааг шүүхэд өгөхөөр болжээ. Мөн нийслэлийн Засаг дарга С. Батболдод өнгөрөгч гурав дугаар сард “Гэр хорооллыг хөгжүүлэх, Гэр хорооллыг дахин төлөвлөх тухай” найман зүйл бүхий шаардлагадаа хотын захиргааны байрыг Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд барихаар  төлөвлөсөн байсныг яармагийн Нүхтийн аманд шилжүүлэх болсныг эсэргүүцсэн буйгаа хүргүүлсэн.  Шаардлагын хариуг нийслэлийн удирдлагаас биелүүлэх боломжгүй гэж мэдэгдсэний улмаас тус хөдөлгөөнийхөн суулт зарлаад байсныг хүчээр тараасан байна.

Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Б. Батсүх:

“Өнгөрсөн пүрэв гаригт манай хөдөлгөөнөөс суулт зохион байгуулсан байгаа. Гэтэл тэр  орой Сүхбаатар дүүргийн засаг дарга Х. Болормаа хууль бус захирамж гаргаж, бидний суултыг хүч хэрэглэн албадан тараах үйл ажиллагаа явуулсан байгаа. Орой 21 цагийн үед ЦЕГ-ын удирдлагууд болон цагдаагийн албан хаагчдыг дайчлан хүч хэрэглэн 300-400 цагдаагийн хүчээр тараасан. Энэ үйл явдлыг эсэргүүцэж байна.

Жагсаал цуглаан хийх хүсэлтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар өгсөөр байтал СБД-ийн засаг дарга Х. Болормаа жагсаалыг тараах хууль бус захирамж гаргасан. Тийм учраас бид энэ хууль бус захирамжийг шүүхэд өгнө. Мөн бидний суултын үер цагдаагийн албан хаагчдыг энгийн хувцастай бидний дунд оруулж, үймээн дэгдээх гэж оролдсон. Үүнд бид харамсаж байна. Бид бол гэр хорооллын иргэдийг ая тухтай амьдруулах тэдний сайн сайхан төлөө тэмцэж байгаа хүмүүс. Эцэст нь нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдтөл нь бид энэ тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэв.

Н.ГАНБАТ  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж