Хоймор нутгийн аваргуудад зориулсан барилдаанд О.Хангай түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Хоймор нутгийн аваргуудад зориулсан барилдаанд О.Хангай түрүүлэв

Хоймор нутгийн аваргуудад зориулсан барилдаанд О.Хангай түрүүлэв

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голын хөвөөнөөс Ж.Цэвээнравдан, Д.Дамдин, Ч.Бээжин нарын үндэсний бөхийн гурван аварга төрөн гарсан. Хоймор нутгийн аваргуудад зориулсан барилдаан өчигдөр Спортын төв ордонд боллоо.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв. Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын заан Н.Жаргалбаяр, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга нар үлджээ.

Барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, “Гурван аварга” сан хамтран зохион байгуулсан байна.

Энэ барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, улсын харцага Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ нарын 100 гаруй бөхчүүд онлайнаар бүртгүүлжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж