Реал Мадрид Евролигийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Реал Мадрид Евролигийн аварга боллоо

Реал Мадрид Евролигийн аварга боллоо

Сагсан бөмбөгийн Евролигийн 2017-2018 оны улирал өндөрлөлөө. Энэ жилийн Европын аварга багаар Испаний Реал Мадрид клуб шалгарчээ. Тэрээр аваргын төлөө Туркийн Фенербахче Догус багтай тоглож 85-80 харьцаатай хожсон байна.

Аваргын төлөөх шигшээ тоглолтод Реал Мадрид багаас Франц тоглогч Ф.Коузер 17 оноо, Л.Дончич 15 оноо авсан бол сэлгээнээс Т.Томпкинс 10 оноо авсан байна. Харин тэдний өрсөлдөгч Фенербахче багаас сэлгээнээс Н.Мелли 28 оноо авсан бол гараанаас Б.Ванамакер 14 оноо авсан ч баг нь ялалт байгуулж чадсангүй. Тоглолтын эхний хагасыг Туркийн баг 2 онооны тэргүүлэлтэй өндөрлүүлсэн ч II хагаст Реал Мадрид баг жигдхэн тоглолт үзүүлж эцсийн мөчид 85-80 харьцаатай ялалт байгуулснаар 2018 оны Евролигийн аварга багаар тодорлоо. Ингэснээр Реал Мадрид баг сагсан бөмбөгийн Евролигт хамгийн олон түрүүлсэн амжилтаа нэгээр ахиулж 10 дахь түрүүгээ хүртэж байна.

Харин хүрэл медалийг Литвийн Жалгирис баг хүртсэн бөгөөд Оросын ЦСКА Москва багийг ганцхан бөмбөгний зөрүүгээр буюу 79-77 харьцаатай хожсон байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж