Вегас Голден Найтс Кэмпбелл Боул цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Вегас Голден Найтс Кэмпбелл Боул цомыг хүртлээ

Вегас Голден Найтс Кэмпбелл Боул цомыг хүртлээ

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн 2017-2018 оны улирал эхлэх үед Вегас Голден Найтс багийг стэнлийн цомын финалд шалгарна гэж зоригтой хэлэх хүн байхгүй л байсан болов уу? Тэгвэл Вегас Голден Найтс баг XXI зууны NHL-н түүхэн шинэ хуудас нэмлээ. Тэд NHL-д хөл тавьсан эхний жилдээ гайхалтай тоглолтыг үзүүлж плэй-оффт шалгараад зогсохгүй Өрнөд бүсийн аваргаар тодорч Кэмпбелл Боул цомыг хүртэж стэнлийн цомын төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна.

Өрнөд бүсийн аваргын төлөө Канадын төлөөлөл Виннипег Жетс багтай тоглож цуврал 5 тоглолт хийж 4-1 харьцаатай буулгаж авсан. Хоёр багийн цувралын 5 дахь тоглолт өнөө өглөө Канадын “Bell MTS Place” ордонд болж зочин баг Вегас Голден Найтс багийн ялалтаар өндөрлөсөн байна. Вегас Голден Найтс багаас А.Туч болон Р.Рейвес нар гоол оруулсан бол талбайн эздээс Ж.Морриссей тоглолтын 1-р үед ганц гоол оруулсан. Ийнхүү Вегас Голден Найтс баг 2-1 харьцаатай цувралын 5 дахь тоглолтонд ялалт байгуулснаар Стэнлийн цомын төлөө өрсөлдөх эрхтэй болоод байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж