Ерөөд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Ерөөд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол”-д энэ сарын 17-ны өдрийн 12:05 минутад түймрийн голомт илэрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 20 алба хаагч, “Хан Хэнтий” тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны 12 хүн гурван автомашин, зургаан морьтой гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр түймрийн голомт руу МИ-171Е нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 20 алба хаагчийг хүргэсэн байна. Мөн Сэлэнгэ, Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагчийг нэмэлт хүчээр түймрийн голомтод  хүргэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж