Тавантолгой төслийг IPO гаргаж санхүүжүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Тавантолгой төслийг IPO гаргаж санхүүжүүлнэ гэв

Тавантолгой төслийг IPO гаргаж санхүүжүүлнэ гэв

УИХ дахь МАН-ын бүлэг уламжлал ёсоор өнөөдөр хуралдаж, Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газраас Тавантолгойг эргэлтэд оруулах хувилбараа бүлэгтээ оруулж иржээ. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой төслийн 30 хувийг олон улсад IPO гаргах хувилбар яригдлаа. Ирэх долоо хоногт Тавантолгой төслийг хөдөлгөх чиглэлд улс төрийн тодорхой шийдэл гаргах тал дээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Яг одоогоор хувилбараа эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бол Засгийн газар бүх төлөвлөгөөгөө гаргаж, бүлэг дээр танилцуулах ёстой” гэв.

Мөн “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлэх юм байна. Энэ гурвыг дэмжинэ гэж бүлэг санал нэгдсэн. Харин УИХ-аас Үндсэн хуулийн Цэцэд нэр дэвшүүлэх хүний тухайд Ш.Солонгын нэр яригдсан’ гэв.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж