Дэлхийн зорчигч тээврийн талаарх ИНЕГ-ын тоон хэл

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Дэлхийн зорчигч тээврийн талаарх ИНЕГ-ын тоон хэл

Дэлхийн зорчигч тээврийн талаарх ИНЕГ-ын тоон хэл

2017 онд дэлхийн нийт хуваарьт нислэгээр 4.1 тэрбум зорчигчийг тээвэрлэсэн байна гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын урьчилсан дүгнэлт гарлаа. Энэ нь 2016 оныхоос 7.1% -иар өссөн гэсэн үг юм. Дэлхий даяар зорчигчдын тоо 37 сая хүртэл нэмэгдэж, нийт зорчигч тээврийн эргэлт (хүн.км)-ээс олох ашиг 7.6% -ийн өссөн бөгөөд 7.7 их наяд зорчигч тээвэрлэгдсэн  нь  2016 оны  7.4% -тай харьцуулахад бага зэрэг сайжирсан үзүүлэлт юм.

“Олон улсын иргэний агаарын тээврийн салбарын өсөлт хөгжилтийг тогтвортой байлгахыг түүний аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, үр дүн, байгаль орчны нөлөөллийг тасралтгүй сайжруулснаар харагдана.  Энэ тогтвортой байдал нь үндэсний, бүсийн болон дэлхийн түвшинд, ялангуяа олон улсын сүлжээг ашиглах гол зүйл болсон ICAO-д нэгдэн хамтран ажиллахаас болно” гэж ICAO-ийн Зөвлөлийн ерөнхийлөгч доктор Олюмугава Бенард Айюү тэмдэглэв.

“Агаарын тээврийн өсөлт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 2030 он хүртлэх “Ирээдүй хойч үеийнхнийг гачигдал зовлонгүй боловсролтой иргэд болгох гэсэн” Тогтвортой Хөгжлийн Зорилтод гол хувь нэмэр оруулж байна хэмээн ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Fang Liu цохон хэллээ. ICAO нь НҮБ-ын  нэг агентлаг болохын хувьд бүх улс орнуудын нислэг болон зорчигчдын тоог дараагийн 15 жилд хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ашиг олох боломжийг олгохын тулд шаргуу  зүтгэж байна.

Өнгөрсөн жил олон улсын хилээр нэвтэрсэн 1.2 тэрбум жуулчдын талаас илүү хувь нь агаараар тээвэрлэгдсэн бөгөөд, агаарын тээврээр одоо дэлхийн худалдааны 35% -ийг тээвэрлэж байна . Үнэндээ,Олон улсын  хилээр гарч байгаа Бизнесээс хэрэглэгчид хүрэх (B2C) цахим худалдааны 90% -ийг агаарын тээврээр явуулдаг билээ.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулснаар агаарын тээврийг хөгжүүлэх

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор агаарын тээврийн эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөж байна. Дэлхийн бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2017 онд 2.7, 2016 онд 2.4 хувиар өссөн бөгөөд 2018 онд 2.9 хувьд хүрэх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлт дэвшлийн чиг хандлага нь   хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх, экспортын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж эдийн засгийг сайжруулах,  шинэ зах зээлийг бий болгох замаар өсөх хандлагатай байна. Түлшний үнийг бууруулснаар  агаарын тээврийн үнэ  буурсан нь агаарын тээврийн өсөлтөд нөлөөлсөн бөгөөд, 2016 онтой харьцуулахад илүү өссөн нь харагдаж байна.

Зорчигч урсгал

2016 онд 7.8 хувиар өссөн үзүүлэлттэй байсан олон улсын хуваарьт нислэгийн  зорчигч эргэлтийн ашгийн /хүн.км/ хувьд 2017 онд 8.0 хувь  болж өссөн байна. Бүх бүс нутгууд нь өмнөх жилийнхтэй харьцуулахад илүү сайн өсөлттэй байсан нь Ойрхи Дорнодын бүсийн өрсөлдөөн, олон чиглэлээс нэг чиглэлд ирэх, газрын тосны үнэ бага, АНУ-ын долларын ханш чанга байсан зэрэг хүчин зүйлийн онцлогоос болсон байна. Бүс нутгийн хүн.км-ийн орлогын  ноогдол хувь 14 хувьтай байсан бөгөөд, 2016 онд 11.8 хувь байснаас, 2017 онд 6.9 болж огцом буурсан байна. Европ  олон улсын зорчигч эргэлийн 37 хувийг эзэлж, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирсантай холбоотой 8.1 хувиар өссөнөөр олон улсын хамгийн том зах зээл боллоо.  Ази, Номхон далайн орнууд 29 хувьтай хоёрдугаарт ордог бөгөөд 9.6 хувиар өссөн нь бүс нутгийн хэмжээнд хоёрдугаарт орж байна. Хойд Америк нь 13 хувийг эзэлж, өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан хэдий ч 4.9 хувийн өсөлттэйгөөр  хамгийн удаан өсөлттэй бүс нутгаар тооцогдлоо. Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын агаарын тээвэр  дэлхийн  зорчигч эргэлтийн /хүн.км/ ийн орлогоороо 4 хувийг эзэлдэг бөгөөд бүсийн хэмжээнд хамгийн их өсөлттэй гэж гарсан ба  өсөлт нь 10.0 хувьд огцом хүрчээ. Зорчигч эргэлтийн  3 хувийг эзэлдэг Африкийн орнууд нь өнгөрсөн жилээс 7.6 хувиар огцом өссөн байна.

2017 оны олон улсын хувиарт нислэгийн зорчигч эргэлтийн өсөлт хөгжилт

2017 онд улс орнуудын дотоодын хуваарьт нислэг нийт зах зээл 7.0 хувиар өсч, 2016 оныхоос 6.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өмнө нь 20 хувиас илүү өсөлттэй байсан Энэтхэг, Хятад дахь эрэлт хэрэгцээ өндөр байгаагаас Ази, Номхон далайн бүс 2017 онд 10.6 хувиар огцом өссөн бол Хойд Америк өнгөрсөн онтой харьцуулахад 2017 онд 3.8 хувийн үзүүлэлттэй болж буурсан байна. Энэ хоёр бүс нутаг дэлхийн дотоодын хуваарьт нислэгийн  41 хувийг эзэлдэг хамгийн том зах зээл юм.

Хямд өртөгтэй агаарын тээврийн үйлчилгээ

Хямд өртөгтэй тээвэрлэгчид (LCCs) дэлхийн дундаж өсөлттэй харьцуулахад илүү хурдацтайгаар өсч, зах зээлд эзлэх хувь ялангуяа хөгжиж буй орнуудад илүү их өсч байна. 2017 онд Хямд өртөгтэй тээвэрлэгчид 1.2 тэрбум зорчигч тээвэрлэж, дэлхийн нийт зорчигчдын ойролцоогоор 30 хувийг тээвэрлэсэн байна. Европт Хямд өртөг бүхий тээвэрлэгч нийт зорчигчдын 33, Ази, Номхон далайн орнууд, Хойд Америкт 31, 26 хувийг тус тус эзэлж байна.

Ачааллын хүчин зүйлс нь амжилтанд нөлөөлөв

Нисэхийн салбарын хүчин чадал сайжирч аялал жуулчлалын эрэлт хэрэгцээний өсөлтөөс давлаа. 2017 оны  дэлхийд агаарын тээврийн компаниудын санал болгож буй суудал.км(ASKs)–ээр илэрхийлэгдэх нийт хүчин чадал нь дэлхийн хэмжээнд 6.4 хувиар өссөн байна. Үүний үр дүнд нийт зорчигч тээврийн ачааллын 0.9 коэффициент өсч 81.2 хувийн огцом өсөлтийг үзүүлсэн байна. Ойрхи Дорнод бол агаарын тээвэрт сөрөг үр дүнд хүргэдэг ачааллын хүчин зүйл нь буурч байгаа цорын ганц бүс юм. Ачааллын хүчин зүйл бүс нутгаараа өөр өөр байсан ба Африкт 70.8, Хойд Америкт 83.4 хувь байна.

Агаарын ачаа тээвэрлэлтийн өсөлт хөгжилт

Импортын болон экспортын захиалга нэмэгдэж буй дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн худалдааны өсөлтийг сайжруулснаар агаарын ачаа тээвэрлэлт 2017 онд огцом өслөө. Тонн. километр (FTK)ээр  хэмжигдэх хувиарт ачаа тээвэрлэлт нь 2016 онд 3.8 хувийн өсөлттэй байснаас 2017 он гэхэд 9.5 хувьд хүрч сайжирсан. Олон улсын нийт ачаа тээврийн нэг хэсэг болох агаарын ачаа тээвэр 87 хувь  эзэлдэг бөгөөд 2016 онд 3.7 хувийн өсөлтөөс огцом 10.3 хувиар өссөн байна. Олон улсын ачаа тээврийн ачааллын коэффициент 2016 онд ойролцоогоор 53 хувь байснаа  2017 он гэхэд 55 хувьд хүрч сайжирсан байна .

Агаарын тээврийн санхүүгийн тайлан

2016 онтой харьцуулахад тийрэлтэт онгоцны түлшний дундаж үнэ 2017 онд 25 хувиар өссөн боловч 2016 оныг хүртэлх арван жилийн хугацаанд ажиглагдаж байсан үнээс бага хэвээр байв. Энэ байдлыг  агаарын тээвэрлэлттэй хослуулан  сайжруулалт хийснээр  агаарын тээвэрлэгчид ашигт ажиллагаагаа тогтвортой түвшинд байлгахад дэмжлэг боллоо.  Агаарын тээврийн салбарын  ашиг 2017 оны эцсийн байдлаар 60 тэрбум ам.долларт хүрч үйл ажиллагааны ашиг нь 8.0 хувь байв. Салбарын цэвэр ашгийг 36 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан ба үүний   бараг 45 хувь нь Хойд Америкийн агаарын тээвэрлэгчид оруулсан байна. Дэлхийн банкны урьдчилан таамаглаж буй эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах нь агаарын тээврийн өсөлт, ашигт ажиллагааны хурд 2018 онд үргэлжилсээр байх болно.

2018 оны 4-р сард ИКАО-Вэв сайт дээр тавьсан Дэлхийн агаарын тээврийн өсөлт хөгжилтийн талаарх мэдээллийг ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвөөс бэлтгэв.

Эх сурвалж: ИНЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж