Мүн Жэ-Ин Вашингтонд Трамп-Кимийн уулзалтад зуучилна

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Мүн Жэ-Ин Вашингтонд Трамп-Кимийн уулзалтад зуучилна

Мүн Жэ-Ин Вашингтонд Трамп-Кимийн уулзалтад зуучилна

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ-Ин өнөөдөр /2018.05.21/ Вашингтоныг зорилоо. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтаас болж түвэгтэй байдалд орсон АНУ, Хойд Солонгосын уулзалтад зуучлах үүрэг гүйцэтгэх юм байна.

Мүн энэхүү яриа хэлэлцээг  ерөнхийлөгч Д.Трамптай  Вашингтоны цагаар Мягмар гаригт /2018.05.22/ хийхээр төлөвлөжээ. Уулзалт коммунист дэглэмд нь аюул занал учруулах оролдлогыг Сөүл, Вашингтоны зүгээс хийсэн гэж Пёнянь буруушаан хэд хэдэн цуврал яриа гаргасны дараа болж байгаараа онцлогтой юм.

Холбоотнууд болох АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас үүдэн Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт БНСУ-тай хийх өндөр дээд хэмжээний уулзалтаа гэнэт цуцалсан нь зургадугаар сарын 12-ны Сингапурт болох Трамп-Ким нарын уулзалтыг болох эсэхэд эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын албаны дэд захирал Нам Гван-Пёон “Уулзалтын амжилтад нөлөөлөх үүднээс бид АНУ-Хойд Солонгосын хооронд гүүр болж ажиллана. Мөн Хойд Солонгос цөмийн зэвсгээс бүрэн татгалзсан тохиолдолд хойдод илүү гэрэлтэй  ирээдүйг бий болгох арга замуудыг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдлээ.

Панмунжоны тунхагт хоёр удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр санал нэгдсэн. Үүний илрэл болгож Хойд Солонгос энэ долоо хоногт зохион байгуулах Пунгери дэхь цөмийн туршилтын баазаа буулгах үйл явдлын гэрчээр Өмнөд Солонгос, Хятад, Орос, Их-Британи, АНУ-ын сэтгүүлчид оролцохоор болжээ.

Хоёр өдрийн уг айлчлалын үеэр Мүн Жэ-Ин, Доналд Трамп нар зөвхөн өөр өөрсдийн орчуулагч нартай ганцаарчилсан уулзалт хийхийг албаныхан мэдээллээ.

Ө. БАЯРЗУЛ

Эх сурвалж: Koreatimes

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж