Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ганц модны боомт зөвхөн хоёр эгнээ замаар нүүрсний автомашинуудыг нэвтрүүлж байсан нь Монголын нүүрсний экспорт огцом буурах, хил дээр урт дараалал үүсэхэд хүргээд байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах автомашины тоо эрс нэмэгдсэн.
Өнөөдрийн байдлаар, өдөрт 950-1170 хүртэлх автомашин нүүрс тээвэрлэн хилээр гарч байна гэдгийг албаныхан хэллээ.
Ш.Адъяамаа