Малайзын өр нэг их наяд ренгит давжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Малайзын өр нэг их наяд ренгит давжээ

Малайзын өр нэг их наяд ренгит давжээ

Малайзын ерөнхий сайд Махатир Мохамад Малайзын гадаад өр  нэг их наяд ренгит  хол давсан гэжээ. Энэ нь 251.70 тэрбум доллартай тэнцэж байгаа аж. Тэрбээр өмнөх засгийн газрыг удирдаж байсан одоогоор авлигын хэргээр шалгагдаж байгаа Нажиб Разакыг үүнд буруутгасан байна.

Тавдугаар сарын 9-нд болсон Малайзын бүх нийтийн саналаар Махатирийн нам үнэмлэхүй ялалт байгуулж, тэрбээр тус улсын  ерөнхий сайдаар сонгогдсон билээ. Намын гол мөрийн хөтөлбөрт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх,  Malaysia Development Berhad төрийн сан дахь олон тэрбум долларын шуугианыг эцэслэнэ гэдгээ компанит ажлынхаа үеэр мэдэгдсэн юм.

Малайзын засгийн газар 300 тэрбум ренгит давсан их өрөнд өмнө нь хэзээ ч орж байгаагүй гэтэл одоо өрийн тааз хэтэрч, нэг их наяд ренгит болсонд шинэ эрх баригчид шүүмжлэлтэй байгаа аж.  

Ажлаа аваад нэг долоо хонож байгаа ерөнхий сайд  Махатир  өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үйлчилгээний татварыг ирэх сарын 1-нээс эхлэн  тэглэхээ мэдэгдсэн байна.

Махатир шударга бус байдал авлигал хээл хахуультай хатуу тэмцэж эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа албан тушаалтнуудтай  хариуцлага тооцохоо хурлын үеэр хэлсэн байна.

Махатир Мохамад нь  өдгөө 92 настай бөгөөд өмнө нь 2003 он хүртэл 22 жил Малайзын ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ. Тэрбээр хууль зүйн зохицуулалтыг эргэн сэргээхийн төлөө ажиллана гэжээ.

Т.Занданмядаг

Эх сурвалж: REUTERS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж