Тавантолгойг АТГ-аас заавал асуугаарай, Ерөнхий сайд аа | News.MN

Тавантолгойг АТГ-аас заавал асуугаарай, Ерөнхий сайд аа

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойг АТГ-аас заавал асуугаарай, Ерөнхий сайд аа

Тавантолгойг АТГ-аас заавал асуугаарай, Ерөнхий сайд аа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гаригт Эдийн засгийн форумыг зохион байгуулагчидтай уулзахдаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах танхимын бодлогоо бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлэхээ мэдэгдсэн нь энэ төслийг эргээд улс төр, уул уурхайнхны анхаарлын цэг болгов.

Ерөнхий сайдын мэдэгдэл нэг талдаа Эдийн засгийн чуулганаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мессеж байх талтай. Хүлээлтэд орсон Тавантолгойг хөдөлгөнө гэсэн мэдээлэл нь өөрөө гадаад зах зээлд эерэг мессеж болно. Тэрбээр үүнийгээ батлах мэт форумыг нээж хэлсэн үгэндээ “Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон. Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна” хэмээн онцолсон нь ерөнхийдөө Монголын тодорхой улстөрчдөд хаягласан үг болох нь ойлгомжтой байна.

Ийнхүү Засгийн газар нэгэнтээ Тавантолгойг хөдөлгөх шийдэлд хүрснийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар баталсан нь “Тавантолгойн төслийг 10 жилийн өмнө ашигласан бол Монгол Улс өнөөдөр огт өөр төвшинд байх байсан. Өдөр ирэх тусам боломжоо алдаад байна. Эдийн засагт алагдсан боломжийн өртөг гэж бий” гэх тайлбар.

Засгийн газрын зүгээс Тавантолгойг хөдөлгөх улс төрийн эрх мэдлийг өөртөө авах, хөдөлгөхгүй гэвэл улс төрийн шийдвэрээ гаргахыг бүлгээсээ шахаж, шаардах байр суурьтай байгаа аж. МАН-ын бүлэг ч Тавантолгойн асуудлаар хуралдах тов зарласан, 32-ын болон 33-ын албан бус бүлэг хоорондоо наймаалцаж чадвал Ерөнхийлөгчийн зөвшилцөлгүйгээр Тавантолгой хөдлөх боломжтой юм.

Тавантолгойн хөдөлгөх таван хувилбар байдгаас Ардын засгийг санал болгож буй нь авто болон төмөр зам, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барих, IPO гаргах ажлыг цогцоор нь хөдөлгөх явдал. Засгийн газрын зүгээс олон улсын хөрөнгийн зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г гаргахдаа иргэдийн 1072 ширхэг хувьцааг тусад нь авч үзэхээр болжээ. Харин Засгийн газрын мэдэлд байгаа хувьцааных нь гуравны нэгийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй хэлбэрээр хөрөнгө оруулагчдад санал болгох тухай яригдаж байна. Мөн Ж.Эрдэнэбатын үед яригдаж байсан төмөр зам дээр ‘Шинхуа’-д 49 зарах асуудал ч  бас хөндөгдөж байгаа бололтой.

Засгийн төвшинд хоёр хувилбар боловсруулсан Цанхийг зүүн, баруунаар нь хуваан ашиглах.  Баруун Цанхи дээр “Энержи ресурс” ба үндэсний операторууд, Зүүн Цанхи дээр ‘Эрдэнэс Тавантолгой’ ба ‘Шинхуа’ гэсэн хоёр хувилбарыг бүлэгтээ оруулж ирэхээр болсон, бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдээлснээр эрх баригчид удахгүй улс төрийн шийдвэрээ гаргахаар болсон гэх.

Хаврын улс төртэй зэрэгцсэн Ерөнхий сайдын халуухан мэдэгдлээс харахад Ардын намын бүлэг дээр том тохироо явагдах бололтой. Тавантолгой төслийн хамгийн өгөөжтэй, хамгийн их зодоон өрнөж буй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын асуудал дээр ч Төрийн ордонд наймаалцаж чадсан нөхцөлд л У.Хүрэлсүхэд Тавантолгойг хөдөлгөх зөвшөөрлийг УИХ дахь олонхын бүлэг нь өгөх байх.

Харин Ерөнхий сайдын энэхүү мэдэгдлийг хоёр өнцөгтэй гэж харах хүмүүс улс төрийн хүрээнд цөөнгүй байгаа юм. н Учир нь АН-аас Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг засгаас явуулах шаардлага У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Шаардлагын хугацаа ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд хоёр сайдаа засгаас явуулаагүй нөхцөлд Ардын засгийг танхимаар нь огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн билээ. Хэрэвзээ Ардчилсан нам Ардын засгийг огцруулах асуудал хөндсөн нөхцөлд Тавантолгойг хөдөлгөх асуудлыг хөндсөнөөс болоод гэх сайхан тайлбартай суух биз.

2010 оноос хойш таван хувилбар дээр таг гацсан Тавантолгойг хэн нэгний барьцаагүйгээр Ардын засаг зоригтойгоор хөдөлгөж чадвал У.Хүрэлсүхийн хүсч байсанчлан зураг нь хананд төдийгүй нэр нь түүхэнд үлдэнэ. Гэхдээ, Ерөнхий сайдад анхааруулахад, олон жил гацаасан Тавантолгойг хөдөлгөсөн  нөхцөлд бодлогын шийдвэрээсээ болоод  С.Баяр шиг хоригдох хувь тавиланг туулж магадгүй юм шүү. Монгол төр зүтгэсэндээ хатуу, одоо цагт ажил хийвэл бүр толгой цусаддаг болсон гэх үү дээ.

Үүний нэг жишээ Оюутолгой. Оюутолгойн гэрээг байгуулж, төслийг хөдөлгөсөн хүмүүс одоо улс төрийн хоригдлууд болсон. Яг ийм замаар Ардын засгийн гаргасан бодлогын шийдвэрийг Оюутолгой шиг яллаад, шүүгээд эхэлбэл Тавантолгой энэ тамын хэрүүлээс холуур өнгөрөхгүй гэсэн үг. Иймээс Тавантолгойг хөдөлгөхөөс өмнө ямар ч байсан Ардын засаг АТГ-аас зөвшөөрөл авахад буруудахгүй биз.  АТГ-аас асуухгүйгээр УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу бодлого гаргавал улс төрийн хоригдол болох бэлээхэн жишээнүүд 461 дүгээр хориход байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ax 2018-05-21 202.9.40.96

Hun muuchilsan,hiisnii ni harluulsan yum unshsaar baigaad amtand ni orjee ene uls.Gegeetei yum harahaaraa nudee horsgohoo bolimoor yum.Hurelsuhee demjij tengert zalbirahaas uur gartsgui gedgiig sain oilgo!!!

Avatar

Зочин 2018-05-21 104.238.46.7

“Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ“ Энэ юу гэсэн үг вэ ? \nӨөрсдийнхөө хийсэн зүйлийг үгүйсгээд байгаа юм уу ?\nЭнэ Засгийн Газар чинь Ардын намын ардаас нь юм уу эсвэл урдаас нь төрсөн мэт ярих юм даа.

Avatar

Зочин 2018-05-21 66.181.186.89

Мэргэжлийн эрдэмтэд, салбарын хашир туршлагатай хумуусээр хийлгэхээс еер арга байхгуй. Энэ хэдэн улс терчид циркийн алиалагч л гэсэн уг!

Avatar

Зочин 2018-05-21 202.21.100.211

У.Хүрэлсүхээ яах гэж 5 толгойг хөдөлгөх гээд байгаа юм вэ чамайг ард түмэн чинь ойлгож чадахгүй шүү дээ Монголын төлөө зүтгэсэн ерөнхий сайдуудын түүхийг эргэн харах хэрэгтэй 1937 оны хэлмэгдүүлэлт шинэчлэгдэн хөгжиж байна хувийн 60 гаруй телевизорын сувгаар эх орон гэж дугардаг бүхэн үнэ цэнтэй болж байна. Таван толгойг хөдөлгөх ажлын хэсгийг Д.Тэрбишдавга ахлуулаад Даваасүрэн Болорчулуун Б.Бат-Эрдэнэ Нөгөө нийтлэлч Б- ийн эхнэр одоогийн ерөнхийлөгчийн зөвлөх хийж байгаа 2020 оны сонгуульд нэр дэвших гэж горилж байгаа Уянга Ж.Батзандан нараар хийлгэ. Монголд байгаа эх оронч нарын манлай болсон Д.Тэрбишдавга бол ямар ч хүчирхэг гүрний улс төрч бизнесмен нартай ёстой сайн гэрээ байгуулах чадвартай хүмүүс шүү дээ. Герман хэлтэй Тэрбишдавга бас Англи хэлтэй Б.Бат-Эрдэнэ байна ХАА-н чиглэлийн сайн мэргэжилтэн Болорчулуун маш сайн эдийн засагч Даваасүрэн нарыг нэмбэл ёстой сайн хүчирхэг ажлын хэсэг гарна даа

Avatar

зочин 2018-05-21 66.181.187.155

ЗГ-ын хувьцааны 30 хувийг хөрөнгийн бирж дээр гаргахад хятадууд авч таараа. нийт хөрөнгө оруулалтын хувьд Хон конгийн хөрөнгө оруулалттай Энержи ресурс, Хятадын Шинхуа болон урд хөршид өртөй комданиуд нийт хувьцааны дийлэнх олонхийг эзэмших тал руугаа явж байна даа. Ухна Хүрэлсүхийн өмнөд хөршид айлчилсаны үр дүн байлгүй дээ. Монгол ялах яасан бэ.

Avatar

Зочин 2018-05-21 64.119.20.186

МОНГОЛЫН ТӨРИЙГ ХЭН УДИРДАЖ БАЙНАА,УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХДАА ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГААС "ЗӨВШӨӨРӨЛ" АВАХГҮЙ БОЛ МӨН ТЭДНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХГҮЙ БОЛ ХӨӨРХИЙ МУУ САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ 2 ШИГ Л ХАМГИЙН МУУ НЭРТЭЙ УЛС ТӨРЧ Л БОЛГОНО ШҮҮ ДЭЭ.

Avatar

Лувсан. 2018-05-21 64.119.19.133

Яг үнэн.ТТГэрээг Тэрбишдагва,Даваасүрэн,Үянга,босоо Ганбаа,Бат-Эрдэнэ аврага нараар хийлгэ.Бат-Эрдэнэ аврага лут англи,орос хэлтэй гээ биз дээ!"Да,да Манцанковын даргаа"гээд сууж байг.

Avatar

Ard 2018-05-21 64.119.22.97

30/ undesnii kompanuudad zaraad tosloo hodolgoh heregtei hench shorond orohgui mash zov shiidver bolno olon taliin ashigtai

Avatar

иргэн 2018-05-21 64.119.22.244

алийн болгон муу юм ярьж хөгжлөөс хойш татах вэ нэг зорилго чиглэлтэйгээр урагшаа алхцгаая ард түмээн, хийж бүтээхийн төлөө зүтгэж буй 3 өндөрлөгөө дэмжье

Avatar

зочин 2018-05-21 66.181.160.2

Хальт боловсролтой юмнуудаар улс орноо удирдуулхаар, урагшлах уу ?. Суга таягтай хүн хөл бөмбөг тоглохуу ?.

Avatar

1001 2018-05-21 80.91.192.162

Энэ сэтгуулчид яагаад байгаа юм дээ. Бас хаалтын гэрээ гээчийг хийчихсэн юм уу? Энэ гэрээ байгуулсан нехдийг тухайлбал Баяр, Баярцогт нарыг ашиггуй гэрээ хийсэн байж магадгуй бас оффшор данс гээчид 10 сая доллартой, олон хаус америкад бэлгэнд авсан байна гээд энэ ардчиллын жишээ болсон улсууд нь батлаад байхад. Олон сая доллар бас 2-5 сая долларын байруудыг зугээр л бэлэглээд байдаг ямар нэгэн компани тэрбумтаны тухай улгэр сонсоогуй юм байна.

Avatar

Зочин 2018-05-21 122.201.31.58

1001 зөв ярьж байна. ОТ гэрээ цэвэр луйвар болсон. Сэтгүүлчид таван төгрөг өгвөл юу ч бичиж чадах юм даа. Цалин цавуу нь амьдралд нь хүрэхгүй, амиа зогоохын тулд юу ч хийхэд бэлэн байх юм…

Avatar

Зочин 2018-05-21 66.181.164.135

Оросуудаас Путинаас асуу.

Avatar

TTJVCO shalgaad 2018-05-21 103.229.123.220

Ene macmohan zusee huvirgasan baigaa . Boon asuudal

Avatar

Зочин 2018-05-21 202.70.38.18

Тэнэг сэтгүүлчээ Баярцогтыг үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйлээр эрүүгийн хариуцлагад одоогор татаад байгаа юм бишүү. хэргээ үнэнээр мэдүүлэхгүй авилга авснаа нуугаад байгаа л даа.

Avatar

Зочин 2018-05-21 112.72.14.7

Сэтгүүлчийн зорилго нь буруу л байна даа.

Avatar

зочин 2018-05-21 66.181.185.247

зөв ажил хийгээд үр дүн гарвал юу гэж [Хориотой Үг] хийх вэ дээ, Баяр энэ тэр чинь сэжигтэй л санагдаад байна шүү дээ. 7 байшин ч гэх шиг. Хэрвээ ийм сэжиглэмээр хардмаар юмгүй ажиллавал Хүрэлсүхийг [Хориотой Үг] хийхгүй, тэгээд үр дүн нь гараад ирвэл бүр магтана "шүтнэ"

Avatar

Bat 2018-05-21 202.9.40.226

Таван толгойг гацааж улсаа хорлосон женко ерөнхийлөгч болсоныг санаж энэ төслийн ажлыг гацаасан хүмүүсийн зургийг төрийн ордны жорлонгын хананд үүрд өлгөвөл ямар вэ? Төслийг гацаагаад морин тэрэгтэйгээ, модон жорлонтойгоо, дуугаа дуулаад л , омогшоод л монгол ялаад л гятадуудыг хараагаад л сайхан байна \n\n

Avatar

Дорж 2018-05-21 66.181.185.113

Төр үнэнчээр зүтгэсэн хүмүүстээ төмөр нүүр харуулдаггүй юм. Төрд зүтгэсэн тэдгээр хүмүүс офшор дансанд 10 сая доллар, америкт 7 хаус авахаар л төмөр нүүр гаргасан юм шүү дээ. Худлаа битгий мэдэмхийрээд ард түмний санаа сэтгэлийг буруу тийш нь чиглүүлэх гэж буруу бичиж зүтгүүлээд байл даа.

Avatar

ЯЛИХГҮЙ ЗУСАР ЯДАРГААНЫ НЭМЭР 2018-05-21 202.72.245.209

ПЯЛДАГА ГЭЭД Л НЯЛАГА ОРГИТОЛ НЬ ЗУСАРДЧИХВУУ? ЭСБАЯР ШИГ УИХ ӨГСӨН ЧИГЛЭЛЭЭС 180* ЭСРЭГ НУУЦ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ИЛ ТОД Л ХИЙЛДЭЭ ТЭГЭЭД Л БОЛООШДЭЭ

Avatar

Зочин 2018-05-21 122.201.31.58

Дараагийн Баяр, Баярцогт, Сайханбилэг нар л төрнө. Мэдэх юм байхгүй, мэддэггүйгээ мэддэггүй нөхдүүдийг яаая даа…

Avatar

Зочин 2018-05-21 202.9.40.144

Том төсөлүүдийн гэрээг хэвлэл мэдээлэлээр ил зарлах, Компанийн дарга нарыг улс төрийн байдлаар томилдоггүй байвал хардлага бага байх болно. Эс тэгвэл АТГ ээс асуугаад нэмэргүй. гарын үсэг зурсан хүн нь буруутах магадлалтай.

Avatar

ЕРӨНХИЙ САЙДАА УЛС ТӨРЧИДТЭЙГЭЭ НЭГ САЙН НЭГДЭЭЧ 2018-05-21 202.131.225.150

ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГООС ХОЛ БАЙЖ ҮЗЭЭРЭЙ ГЭЖ ГУЙДАГ ЮМУУ ҮҮРЭГДДЭГ ЮМУУ ХЭДЭН УЛС ТӨРЧИДИЙГ НЭГТГЭЭЧ. ЭНЭ 2 ТОЛГОЙНЫ ТӨЛӨӨ БҮХ УЛСТӨРЧИД МОНГОЛ УЛСЫН ЭРХИЙН АШГИЙН ҮҮДНЭЭС ХАНДААД ӨГМӨӨР БАЙХ ЮМ. УЛС ТӨРЧ ТАНЬДАГ НЬ ГУЙГААЧ, ХЭЛЭЭЧ

Avatar

d 2018-05-21 202.179.24.103

ajlaa hiihdee hulgai hiihgui bol asuudalgui shuudee.

Avatar

Болор 2018-05-21 45.55.36.65

Урагшаа Хүрэлсүх сайд ТТ-г хөдөлгөж чадвал энэ цагт их хараалтай тулгарах ч ирэх цагт нэр нь мандан бадрах болно

Avatar

Зочин 2018-05-21 66.181.161.41

Yeap, it’s true. Good news

Avatar

Зочин 2018-05-21 202.21.100.211

Үнэн шүү АТГ ерөнхий прокурор шүүгч нараас зөвлөлгөө авахгүй бол бусдад давуу эрх олгосон асуудлаар хэдэн жилийн дараа авгай хүүхдийнхээ нулимсыг урсгах хэрэг болно шүү дээ. Мөнгөтэй хөрөнгөтэй туршлагатай олон зуун жил болсон хүчирхэг орны компанитай ядуу монголын засгийн газар эрх тэгш бүр их ашигтай арилжаа наймааг хэн хийж чадах вэ гэвэл : Д.Тэрбишдавга \n Б.Бат-Эрдэнэ уих -н гишүүн Болорчулуун ерөнхийлөгчийн зөвлөх Уянга түүний нөхөр нөгөө нийтлэлч Болдхуяг билүү сайд Даваасүрэн З.Энхболд босоо Ганбаатар бас Монголыг газар шорооны хөдөлгөөн гээд олон эх орон ч нараас илүү туслах хүн байхгүй шүү

Avatar

Зочин 2018-05-21 122.201.22.202

яана даа, яана

Avatar

Зочин 2018-05-21 206.189.56.159

Ард түмний хүүг ард түмэн дэмжихгүй бол болохгүй шүү дээ. Үргэлж манлайлж эх орноо цэцэглүүлж яваг

Avatar

Зочин 2018-05-21 192.162.242.169

Хүрэлсүх хэн гэдгээ харуулж байгаа. Өмнөх сайдуудын хийж чадаагүйг хийж чадна гэж ард иргэд бид итгэл хүлээлгэж байгаа.

Avatar

Зочин 2018-05-21 66.181.160.2

Монголчууд , шүүх прокурор оо мөн ч их шүүмжлэх юм , Нөөгөөдүүл нь харин овоо зузаан ширэн нүүртэй болтой юм аа …

Avatar

Зочин 2018-05-21 192.162.242.169

Ард түмний хүүг ард түмэн дэмжихгүй бол болохгүй шүү дээ. Үргэлж манлайлж эх орноо цэцэглүүлж яваг

Avatar

Зочин 2018-05-21 192.162.242.169

Хүрэлсүх хэн гэдгээ харуулж байгаа. Өмнөх сайдуудын хийж чадаагүйг хийж чадна гэж ард иргэд бид итгэл хүлээлгэж байгаа.

Avatar

TTJVCO shalgaad uzeerei 2018-05-21 103.229.123.220

Makmohan ooriin never oorchlon TTJVCO bolgocon baigaa tul shalgaad uzeerei \nBoon budlian baigaa sh yy

Avatar

ard 2018-05-21 49.0.137.123

hurelsuh ard irgediinhee itgeliig huuleesen hun zuv ashigtai shiidver l gargana gej bodoj bn

Avatar

ard 2018-05-21 49.0.137.123

hurelsuh ard irgediinhee itgeliig huuleesen hun zuv ashigtai shiidver l gargana gej bodoj bn

Avatar

Зочин 2018-05-21 122.201.25.46

Ард түмнээс юу асуух билээ, Ер нь ард түмнээс асууна гэж байхгүй, ард түмэн хариулна ч гэж байхгүй.

Avatar

Зочин 2018-05-21 202.131.247.23

Том төслүүдийг хөдөлгөсөн хүмүүс хоригдоод байгаа юм чинь ямар эрүүл толгойтой нь хөдөлгөхийн төлөө ажиллах юм бэ?

Avatar

Батнасан 2018-05-21 66.181.160.76

Таван толгойг гацаах гэсэн хүмүүсийн сүрдүүлэг байна.Зориг бүхнийг ялна Хүрэлсүх ээ.

Avatar

зочин 2018-05-21 203.91.118.247

Зөв шүү, Хүрэлсүх сайд аа, ард түмэнд ажлын байр, мөнгө хэрэгтэй байна, том төслүүд ээ хөдөлгө,,, АН шиг улсын бүхий л мөнгийг хулгай хийж л болохгүй шүү

Avatar

Зочин 2018-05-21 66.181.184.153

nyamsuren mini setguulch yum bol mongol khel bichig sursan baymaar , kherewzee gedeg ug baykhguy ee,

Avatar

Иргэн 2018-05-21 103.57.92.27

АТГ юу юм бэ?! Асуух хэрэггүй?!?! ТГ-г хөдөлгөвөл Хүрэлсүхийн гавьяа тэр?!

Avatar

Зочин 2018-05-21 83.76.167.76

ATG aas bus ARD TUMENEES asuu!!!

Avatar

Зочин 2018-05-21 103.229.120.135

ATG ees ehlej asuuna shdee, jeenco ezneesee mun zovshoorol avah heregtei es bogoos shorond hiij shond olgono

Avatar

TS,Mijiddorj 2018-05-21 73.176.234.142

Eh orondoo ur uguujtei, yamar neg avilgagui huuliin hureend Tavan tolgoig hudulguh gereegee hiisen baihad zaaval ATG-aas asuuh yamar ch shaardlaga baihgui, Tavan tolgoig yaraltai shiidverlej, nuutsee unetei deer ni erchimtei borluulah ni eh oron, ard tumnii erh ashigt buren niitsne. TSag b** ald!!! U,KHurelsuhiin zasgiin gazriin shiidveriig demjij baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж