Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг АНУ хүлээн зөвшөөрөхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг АНУ хүлээн зөвшөөрөхгүй гэв

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг АНУ хүлээн зөвшөөрөхгүй гэв

Өнгөрсөн Ням гаригт болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн  үр дүнг АНУ хүлээн зөвшөөрөхгүй  гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга  Жон Сулливан  “АНУ-аас  Венесүэлд газрын тосны хориг арга хэмжээг авах талаар дахин бодолцож үзэх шаардлагатай.  Гэхдээ  Ням гаригт болсон сонгуулийн санал хураалтын талаар өнөөдөр /2018.05.21/ болж буй Их 20-ын уулзалт дээр ярилцана” гэжээ.

Зургаан жил төрийн эрхийг барихаар сонгогдсон Николас Мадурог улиран сонгогдсоныг эсэргүүцсэн олон иргэн байгаа юм. Учир нь Мадурог төрийн эрх барьсан өнгөрсөн жилүүдэд тус улсын эдийн засаг доройтож, ядуурал нэмэгдэж, инфляци өссөн хэмээн шүүмжлэл багагүй гарч буй. Харин түүний өрсөлдөгч  Хэнрит Фалконий зүгээс санал хураалт шударга бус явагдсан гэж мэдэгдээд, дахин санал хураалт зохион байгуулахыг шаарджээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дэд дарга Ж.Сулливан хэлэхдээ: “ Бид Венесуэлийн ард иргэдийн биш энэ улсын авилгалчдыг зогсоох тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.

Хэвлэлийнхэн түүнээс Сирийн нөхцөлд байдлын талаар асуухад  Сирийн баруун хойд хэсэгт АНУ түсламж хүргүүлж байгаа бөгөөд эргүүлэн татах бодолгүй байна.  АНУ-ын засаг захиргаа Исламын улс бүлэглэлийг ялж, Сири, Иракийн газар нутгийг хамгаалахыг зорьж байна” гэжээ. 

Т.ЗАНДАНМЯДАГ

ЭХ СУРВАЛЖ: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж