“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагчаар О.Тэмүүжин тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагчаар О.Тэмүүжин тодорлоо

“Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаарын ялагчаар О.Тэмүүжин тодорлоо

                

“Яг түүн шиг” шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тус шоунд хэн нь яг түүн шиг байх бол гэх хүлээлт долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн дунд үүсдэг.

Тэгвэл шоуны гурав дахь дугаар  өчигдөр /2018.05.20/  олны хүртээл болжүзэгчдийн хүсэн хүлээсэн жүжигчин О.Тэмүүжин ялалт байгуулж фенүүдээ баярлууллаа. Түүний хувьд бусад оролцогчдоос хоёр дүрийг нэгэн зэрэг тайзнаа амилуулснаараа ялгарч  байсан юм.

Тэрбээр эхний дугаарт “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн залуу насыг ‘Яг түүн шиг’  чадварлаг дуулсан. Мөн хоёр дахь  дугаарт дуучин Ука болон хувирч түүний ‘Шөрмөс татсан ч бүжгийн талбайд…"хэмээн эгшиглэдэг цоглог ‘Don’t stop’  дууг сонгож тайзыг доргисныг үзэгчид санаж байгаа биз.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж