Х.Болормаа, Д.Баттулга нарыг АТГ-т өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Х.Болормаа, Д.Баттулга нарыг АТГ-т өгнө гэв

Х.Болормаа, Д.Баттулга нарыг АТГ-т өгнө гэв

Иргэн Д.Лхагвадорж Зууны мэдээ үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрбээр СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарыг төсвийн мөнгө хувьдаа завшсан гэж үзээд мэдээлэл хийж байгаа аж.

Иргэн Д.Лхагвадорж хэлэхдээ “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нар Сүхбаатар дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт нэг хүнд зориулсан гүүр барьж байна. Баяр ёслол болоход 100 саяас дээш төгрөгийн төсөв гаргаж баяр тэмдэглэдэг. Дүүрэг нь хогондоо баригдаад байхад л баяр тэмдэглээд байдаг. Өөрсдийн ашиг сонирхол бүхий компанийг тендерт ялуулж, тоотой хэдэн компанийг дэмждэг. Д.Баттулгын гэр бүлийн хүн, хамаатан садан нь бүгд Засаг дарга, зөвлөх, хуулийн хэлтсийн дарга гэх мэт албан тушаал хашиж байна. Сүхбаатар дүүрэг бол Х.Болормаа, Д.Баттулга нарын тойрон хүрээлэгчдийн дүүрэг болсон. Энэ дүүрэгт ажиллаж байгаа хүмүүс “хэзээ халагдах бол” гэсэн айдастай байна. Энэ бүх асуудлаар би АТГ-ын дарга Х.Энхжаргал, Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан нарт хандана” гэв.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж