Баруун Европод хүчтэй салхи салхилж, 50 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Баруун Европод хүчтэй салхи салхилж, 50 хүн нас барлаа

Баруун Европод хүчтэй салхи салхилж, 50 хүн нас барлаа
Энэ сарын 28-ны өдөр BBС агентлагт мэргэжлийн байгууллагынхны мэдээлснээр Испани, Португаль болон Францад болсон хүчтэй салхи салхины улмаас 50 хүн нас барсан гэжээ. Францад 45 хүн модонд болон байшинд даруулж, усанд живж нас барсан байна. 140 км/цагийн хурдтай салхи Португалиас иржээ. Хүчтэй салхины чиглэл Францын зүүн хойд зүгийг чиглэн нүүсэн ба хил залгаа Герман болон Бельгийг чиглэсэн байна. Тэдгээр орны хувьд түгшүүрийн байдалтай байгаа бөгөөд цаг уурын мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар хүчтэй салхи салхилж, аадар бороо орно гэсэн байна. Мөн Францын далайн эргийн нутгаар ялангуяа Vendee болон Charente-Maritime-д их хэмжээний гарз хохирол учирчээ. Хүчтэй салхи салхилж, далайн том давалгаа далайн эргийн нутгууд руу түрэн ирж байшин барилгыг нураасан байна. Нутгийн оршин суугчдын байшин усанд автан, иргэд байшингийн дээвэр дээр гарцгаажээ. Аврах багийн хүмүүс иргэдийг нисдэг тэргээр дээвэр дээрээс авч, аюулгүй газар аваачжээ. Одоогийн байдлаар Францад 12 хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд 59 хүн хүнд гэмтэж бэртжээ. Одоо тусламжийн нийгэмлэг байгуулан сэргээн босголтын ажлыг өрнүүлэхээр болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж