Венесуэл улс ерөнхийлөгчөө сонголоо

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Венесуэл улс ерөнхийлөгчөө сонголоо

Венесуэл улс ерөнхийлөгчөө сонголоо

Өчигдөр буюу 2018 оны тавдугаар сарын 20 өдөр Венесуэл улсын ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болж өнгөрлөө. Тус улсын сонгуулийн үндэсний хорооны хамгийн сүүлд мэдээлснээр 93 хувийн ирцтэй болсон ерөнхийлөгчийн сонгуульд санал хураалтын дүн 68 хувиар нэр дэвшигч социалист удирдагч Николас Мадурог улиран сонгогдсон хэмээн зарлалаа.

Тэрээр гол өрсөлдөгч Хэнри Фалконийг бараг 40 хувийн саналаар илүүрхэж сонгуульд ялалт байгуулсан бол Хэнрит Фалконий зүгээс санал хураалт шударга бус явагдсан гэж мэдэгдээд, дахин санал хураалт зохион байгуулахыг шаардаж байгаа юм.

Төр засгийн алдаатай зохион байгуулалт болоод газрын тосны экспорт нь хямралд өртөөд буй Венесуэл улсын эдийн засгийн хямрал газар аваад буй энэ үед ерөнхийлөгчийн сонгууль маргаан ихтэй өрнөж байна. Николас Мадуро нь 2013 оны арваннэгдүгээр сараас хойш ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд Венесуэл улсын бүх шатны доройтол, өлсгөлөн, инфляци зэрэгт Уго Чавесийн хамтаар шүүмжлэлд өртсөөр ирсэн юм.

Г.Сүмбээ

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж