Олон улсын хандивын “Оne’ байгууллагын санаачлан зохион байгуулж буй Хүйсийн тэгш бус байдлын эсрэг үйл ажиллагааны нэг хэсэг болох ил захидалд гарын үсэг зурсан байна. Уг арга хэмжээнд Опра Уинфри, жүжигчин Мерил Стрий, Летитиа Врайт, Чадвик Бөүзмен зэрэг 140 гаруй алдартан нэгдэж, гарын үсэг зуржээ. Хүйсээр ялгаварлан гадуурхах, хүйсийн тэгш бус байдлын эсрэг тэмцлийн хүрээнд охид эмэгтэйчүүдийг боловсролтой болгоход анхаарах, эмэгтэйчүүдийн төлөөх түүхэн өөрчлөлт хийхийг дэлхийн улстөрчдөөс уг захидлаараа дамжуулан шаардсан байна. Тухайлбал, энэхүү шаардах бичигт гарын үсэг зурсан жүжигчин Конни Бриттон хэлэхдээ “Хүйсээр гадуурхах явдал, хүйсийн тэгш бус байдал манай нийгэмд ямар их хор нөлөө үзүүлж байгааг бид анхааралдаа авах хэрэгтэй. Энэ жилийн хувьд хүйсийн тэгш байдлын төлөө бид бүгдээрээ хамтдаа тэмцэх боломж гарч ирж байгаа нь багагүй найдвар төрүүлж байна” гэсэн юм.
Хүйсийн тэгш бус байдал эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг болохыг мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш бус харилцаа арилахад 100 жил шаардлагатай гэж Дэлхийн эдийн засгийн форумд өнгөрсөн жил дурдаж байсан билээ.
“One” байгууллагын санаачилж буй тус ил захидалд:
Дэлхийн улс орнуудын хүндэт удирдагчид аа!
Дэлхий дээр боловсрол эзэмшиж чадахгүй байгаа 130 сая эмэгтэй байна. Банкны үйлчилгээ, банкны данс ч нээлгэж чадахгүй байгаа нэг тэрбум эмэгтэй, гэрлэх нас нь болоогүй мөртлөө хүчээр гэрлэж буй 39 мянган охин, адилхан ажил хийчхээд эрэгтэйчүүдээс бага цалин авдаг олон сая эмэгтэйн нэрийн өмнөөс бид энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
Хүйсийн ялгаа нийгмийн хүнд хэцүү бүлэгт илүү их харагдаж байна. Бид эдгээр хөөрхийлөлтэй эмэгтэйчүүдийг зүгээр хараад сууж чадахгүй.
Та нарт эдгээр эмэгтэйчүүдийн төлөө түүхэн өөрчлөлт хийх эрх мэдэл бий. Их 7, Их 20, Африкийн холбооноос жил бүр төсөв ордог. Тэдний төлөө өөрчлөлт хийх хүртэл энэ шаардлагаа хүргүүлсээр байх болно. Хэрвээ бидний шаардлагыг хүлээн авбал бид хамтрах болно.
Шударга ёсыг тогтоох хүртэл бид ажлаа зогсоохгүй” гэжээ.
Г.Занданмядаг
Эх сурвалж: BBC