Азийн тэрбумтангууд олширсоор байна

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Азийн тэрбумтангууд олширсоор байна

Азийн тэрбумтангууд олширсоор байна

Wealth-X фирмийн хйисэн судалгаагаар дэлхий дээрх хамгийн олон тэрбумтнуудтай тивийн жагсаалтыг Европ  тэргүүлж, түүний араас Ази болон Хойд Америк  бичигдсэн байна.  Тэр дундаа сүүлийн гурван жил тэрбумтны тоо нь тасралтгүй өссөөр байгаа Ази тивд өнгөрсөн жил хамгийн олон шинэ тэрбумтан тодорчээ. Энэ нь Ази тив дэх тэрбумтнуудын нийт тоо Хойд Америкаас давсан анхны тохиолдол юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил Ази тивийн тэрбумтны тоо нийт 784-т хүрсэн бол энэ тоо Хойд Америк тивд 727 байв.

Дэлхийн тэрбумтны нийт тоо 2754, үүний 28,5 хувь нь Азид, 29,8 хувь нь Европ тивд, 26,4 хувь нь Хойд Америкт харъяалалтай болохыг тайланд дурджээ.

Ази тив ийнхүү дээгүүр бичигдэх болсонд Хятад улс үнэмлэхүй нөлөө үзүүлсэн бөгөөд 2017 онд Хятадын тэрбумтнуудын хөрөнгө 61 хувиар өсөж, 1.1 триллион ам. доллартай тэнцжээ.

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж