УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг уламжлалтай билээ. Үүний дагуу УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой байсан ч АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаа хойшлуулжээ. Учир нь Төрийн ордонд ‘Эдийн засгийн форум’ болж байгаа тул танхимын асуудлаас шалтгаалан хойшлуулсан байна.
Харин УИХ-дахь МАН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд шинээр томилогдох нэр дэвшигчийг хэлэлцэхээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой төслийг хэрхэн хөдөлгөх саналаа бүлгийн гишүүдэд танилцуулах аж.
Бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ш.Адъяамаа