Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын санаачлагаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар түүхэндээ анх удаа уулзаж, гурван талт механизмыг бий болгосон. Ингээд хоёр жилийн дараа тэд ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон ‘Эдийн засгийн коридор’ хөтөлбөрийг баталсан.
Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор 2030 он гэхэд байгуулагдчихсан байвал Монгол Улс жилдээ 400 сая ам.долларын ашиг олно. Энэхүү ашгийн дийлэнхийг нь үйлчилгээний салбар бүрдүүлнэ гэсэн эдийн засгийн үр ашгийн судалгааг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв анх удаа хийсэн байна.
‘Эдийн засгийн коридор’ хөтөлбөр батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд дээрх ажил хэр урагштай явж байгааг СЭДЭВ-360 энэ удаагийн дугаартаа онцоллоо.
Холбоотой мэдээ