Таны ачаа бүрэн даатгагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.21-нд нийтлэгдсэн

Таны ачаа бүрэн даатгагдлаа

Таны ачаа бүрэн даатгагдлаа

Тээвэр зуучийн салбартаа тэргүүлэх компанийн нэг болох Монложистикс Ворлдвайд ХХК нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэгэн цоо шинэ дэвшлийг нэвтрүүлж байна. 2018 оны 5-р сарын 14-ний өдөр тус компани нь Бодь Даатгал ХХК-тай Гадаад болон Дотоод ачаа тээврийн даатгалын цогц гэрээг байгуулсанаар Монложистикс Ворлдвайд  компаниар тээвэрлэгдэж буй ачаа бүр ямарч нэмэлт үнэ төлбөргүйгээр 1 тэрбум төгрөгийн ICC All-Risk даатгалд хамрагдаж байгаа юм.

Ингэснээр Монложистикс компаниар үйлчлүүлж буй хэрэглэгч байгууллагууд ачаа тээврийн эрсдэлээс бүрэн хамгаалагдаад зогсохгүй өөрсдийн хөрөнгө цагийг зарцуулж ачаагаа даатгуулах шаардлагагүй боллоо.

Монложистикс компани нь анх 2005 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн харилцагч үйчлүүлэгчиддээ ямагт хамгийн дэвшилтэт үйлчилгээг үзүүлэхийг зорьсоор ирсэн бөгөөд энэхүү зорилгын хүрээнд 2011 онд Тээвэр Зуучийн Хариуцлагын Даатгал, 2015 онд үйл ажиллагаандаа ISO 9001:2008 стандартыг тус тус нэвтрүүлж байсан бол одоогоос өөрийн тээвэрлэж буй Гадаад болон Дотоод бүх ачааг ачаа тээврийн даатгалд хамруулж буй салбартаа анхдагч компанийн нэг болж байна. 

Та даатгалтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай 70115454 утас болон www.mlw.mn веб хаягаар хандана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж