Нийтийн тээврийн хэрэгслүүдийн агаарт хаях хорт бодисын хэмжээг гурав дахин буурууллаа хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин телевизийн ТВЦ сувагт өгсөн ярилцлагадаа онцоллоо.
“Нийтийн тээврийн хэрэгслээс агаарт хаягдаг хорт бодисын хэмжээг гурав дахин буурууллаа. Одоо Москва хотын нийтийн тээвэр Европын орнуудын жишигт ойртлоо” хэмээн Собянин хэлсэн байна.
Агаарын бохирдол, экологийн асуудал нь Москва хотын тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа бөгөөд үүнийг шийдэхийн тулд нийслэл хотын нийтийн тээврийн паркийг бүрмөсөн шинэчлэх шаардлагатай байгааг бас хэлсэн байна.
“Социализмын үед агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл нь үйлдвэрүүд байсан бол одоо бол автомашин, автобус болоод байна. Тиймээс сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн автобуснуудын хөдөлгүүрийг Евро-5 хөдөлгүүрээр сольсон” хэмээн хотын Захирагч хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ