2018 оны эхний улирлын байдлаар ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй 13 тонн импортын хүнсний ногоог илрүүлсэн тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
“2018 оны нэгдүгээр улирлын эцсийн дүнгээр Хэрэглэгчийн хяналтын газар чанарын шаардлага хангаагүй 56 тонн хүнсний ногоог хураан авсны 12,6 тонн нь импортоор орж ирсэн бүтээгдэхүүн байжээ. Мөн хугацаанд нийтдээ 19 мянган бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийлээ” хэмээн уг мэдээлэлд онцолсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ