Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

Монголын эдийн засгийн ээлжит чуулган өнөөдөр /2018.05.21/ эхэлж байна. 2010 оноос зохиогдож байгаа энэ арга хэмжээг “Монголын эдийн засгийн форум” ТББ зохион байгуулдаг. Энэхүү ТББ байгуулагдсан 2010 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж харин өнгөрсөн 2017 онд тасарсан. Харин энэ 2018 онд хоёр арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд эхнийх нь энэ оны гуравдугаар сард зохиогдсон “Төр хувийн хэвшлийн хэлэлцүүлэг” юм.

Өнөөдөр, маргааш үргэлжлэх чуулган “Хүчээ нэгтгэе” уриатай. Чуулганы хөтөлбөрөөс харахад дөрвөн нэгдсэн хуралдаан болох бөгөөд Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого”, “Халамжаас бүтээмж рүү”,” Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт-Блокчэйн”, “Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт”, ”Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд”, “Хувьчлалын бодлого”, “Аялал жуулчлал-Агаарын тээвэр”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл, “Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт”, “Монгол Улсын Брэндинг”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” зэрэг өргөн сэдвийн хүрээнд төрийнхөн, хувийн хэвшлийнхэн, салбарын судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл санал бодлоо солилцоно. Төр засгийн төлөөллийнхөн ирц, идэвх өндөртэй оролцохгүй бол хувийн хэвшлийнхээ аваад заал хаяж гарч явна хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав өнгөрсөн долоо хоногт анхааруулсан нь өмнөх долоон удаагийн чуулганы хамгийн дутагдалдтай дүр зургийг илэрхийлсэн хэрэг.

Чуулган нэртэй нэгэн форматтай арга хэмжээнээс агуулга, чанарын өөр байна гэсэн мессежийг чуулганыг зохион байгуулагчид сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр идэвхтэй түгээсэн. Үг, үйлдэл хэрхэн нийлэхийг харамсалтай нь тэр дор нь үзэх боломжгүй юм даа.

Үнэндээ энэ чуулганы хүрээнд яригдах олон сэдвээс илүүтэй энэ өдөр товлогдсон өөр нэг зар хамаагүй илүүтэй анхаарал татаж байна. Юу гэвэл энэ өдөр хуралдах парламент дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн ордыг хэрхэн ашиглаж тухай саналаа оруулахаар зэхэж байгаа гэсэн зар. Уг нь Тавантолгойн ордын ашиглалтыг аль эрт эхэлчихсэн бол жил болгон хувийн хэвшлийнхнийг шаналгаж байж мөнгө босгон ийм чуулган хийхгүйгээр Монголын эдийн засаг хөгжлийн өөр шатанд гарчих байсан.

Энэ удаагийн чуулган улс төрөөс ангил байж чадна гэсэн мессежийг бас түгээж байгаа. Эдийн засгийн асуудал, тэр дундаа мега төслүүдийн хувь заяаг улстөрчдийн ханцуйнд наймаалцдаг болсныг хүн бүр мэддэг болсон болохоор энэ мессежэнд итгэх гэнэн ховор биз.

Төрийнхэн идэвхтэй оролцох нь уу, улс төрөөс ангид байж чадах нь уу гэдгийг зарим телевизээс иргэд шууд хүлээн авч үзэх боломжтой юм билээ. Мөн асуулт байвал цахим аппликэйшнээр илгээж хариултаа авч болно гэсэн шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж