Л.Оюун: Гурван тулгуурт бодлогоо ярих ёстой

Хуучирсан мэдээ: 2018.05.20-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засгийн форум-2018

Л.Оюун: Гурван тулгуурт бодлогоо ярих ёстой

Л.Оюун: Гурван тулгуурт бодлогоо ярих ёстой

“Монголын эдийн засгийн чуулган 2018” өнөөдөр /2018.05.21/ эхэлж байна. Энэхүү чуулган 2010 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд үр дүнгийнх нь талаар эдийн засагч, доктор, профессор Л.Оюунаас тодрууллаа.


-Монголын эдийн засгийн чуулган жил бүр зохион байгуулагддаг. Энэ чуулган хэр үр дүнтэй болдог вэ?

-Эдийн засгийн чуулган дээр яаж эдийн засгаа солонгоруулах вэ, уул уурхайгаас үл хамааралтай байхын тулд ямар арга хэмжээ авах ёстойг ярилцдаг. Одоо бол нааштай өөрчлөлтүүдийн эхлэл тавигдсан гэж би харж байна. Тухайлбал, ДЦС-аа барих, гадны хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн гэх мэт. Гэхдээ Монгол Улс өөрөө онцлогтой учраас эдийн засгаа сэрэгээхэд урт хугацааг зарцуулдаг.

-Ямар онцлогтой гэж?

Эдийн засгийн бодлого нь өрөөсгөл явж ирсэн. Тиймээс л үр дагавар нь гарах гэсээр байтал урт хугацаа зарцуулаад байгаа юм. Өнөөдөр ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа гэж бодоход маргааш энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Тодорхой арга хэмжээг давхар авч, олон хөшүүрэг бий болгож байж үр дүн гардагтай л адилхан юм.

-Монголын эдийн засгийн чуулганаас гарсан олон зорилт бий. Тэрхүү зорилтууд хэр зэрэг хэрэгжсэн бэ?

-Ер нь Засгийн газар болон эдийн засаг дахь төрийн оролцооны талаар ярих цаг болсон. Яг үнэндээ төр оролцох ёстой, ёсгүй гэж маргадаг. Миний хувьд оролцох салбартаа оролцоод тухайн салбар нь төлөвшөөд ирэхээр төр орон зайгаа тавьж өгөх ёстой. Өнөөдөр төрийн оролцоо олон салбарт зайлшгүй хэрэгцээтэй байна. Цаашлаад хувийн хэвшил аваад явах боломжтой болоод ирэхээр хувьчилж болно.

-Монголын эдийн засгийн чуулган дээр ямар асуудлыг ний нуугүй ярилцах ёстой вэ?

Гурван тулгуурт бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх, хэн ямар оролцоотой байх, ажлын байраа яаж нэмэгдүүлэх гэх мэт асуудлаа макро төвшинд ярилцах ёстой. Энэ чуулган дээр орон нутгийн төлөөлөл ирж байгаа болохоор хөрсөн дээр буусан, амьдралд ойр арга хэмжээ болно гэж найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж