Шинэ долоо хоногт таныг юу хүлээж байгааг од эрхэс хэрхэн зөвлөснийг хүргэе. Долоо хоногийн өрнийн зурхай /2018.V.21-2018.V.27/-гаас та хувь тавилангаа шинжээрэй.
ХОНЬ
Мөнгөн орлого нэмэгдэнэ. Эдгээр өдрүүдэд идэвх санаачилгатай байснаар санхүүгийн асуудлаас бүрэн ангижирч чадна. Ингэснээр таны орлого мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэнэ. Ажил хэрэгт хүндрэл үүсэхгүй боловч таны хүсэл сонирхолтой зөрчилдөж эхэлнэ. Найз нөхдөдөө хувийн асуудлаа хэт дэлгэх хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд тааламжтай байна. Ганц бие хүмүүс хосоо болзоонд уригдана.
ҮХЭР
Ажил үйлс бүтэмжтэй байна. Танд хүнлэг, сайхан сэтгэл хөдлөл хүчтэй илэрнэ. Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт татаж, ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. Гэрт баяр хөөр дүүрэн байж, таны сэтгэл санаа өндөр байх бололтой. Ажлын стресс, бухимдлаас зугтаж, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй. Орлого нэмэгдэх боловч тэр хэрээр зарлага их байх бололтой. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдож болзошгүй.
ХАМТАТГАХ
Хайр дурлалын харилцаанд чухал үе иржээ. Хосоо хайсаар байгаа ганц бие хүмүүс маш гайхалтай нэгэнтэй учирна. Түүнд өөрийг нь сонирхож байгаагаа аль болох мэдрүүлэх хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр түр хугацаанд та нарын олонх маш эмзэг мэдрэмтгий болно. Зургаа дахь мэдрэхүй, зөн совин хүчтэй байна. Санхүүгийн дэмжлэг авч, хүндрэлээс гарна. Ажил хэрэг бүтэмжтэй байна.
МЭЛХИЙ
Аз жаргалтай долоо хоног. Ажил хэрэг бүтэмжтэй байх нь танд аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрүүлнэ. Урт хугацааны зорилгод өөрчлөлт гарч магадгүй. Шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөсөн бол сайн хамтарч эхлээд хайх хэрэгтэй. Шоу цэнгээнийг алгасаж, таагүй явдлаас зайлсхийгээрэй. Санхүүгийн байдал хүндэрсээр байна. Эрүүл мэндэд элдэв асуудалгүй.
АРСЛАН
Тааламжтай долоо хоног. Таны ажил мэргэжил, бизнестэй холбоотой таатай үйл явдал тохионо. Хувийн бизнес эрхэлдэг бол үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Ганц бие хүмүүс сайн хүнтэй учирна.
ОХИН
Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Үүний ачаар та ажил хэрэгтээ хэрэгтэй түншээ олж чадна. Ганц бие хүмүүст сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохионо. Харин гэр бүлтэй хүмүүст мөнгөнөөс болж асуудал үүсч, таныг бухимдуулна. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санхүүгийн байдал сайнгүй байна. Эрүүл мэнддээ анхаарч, осол гэмтлээс сэрэмжлээрэй.
ЖИНЛҮҮР
Ажилд тань саад хүндрэл гарч болзошгүй. Бизнесийн түншээ алдах эсвэл ашигтай төслөөс хасагдаж мэднэ. Олон хайр дурлалын явдал гарч ирэх бололтой. Янаг амрагийн явдал оргилд хүрч танд зугаацах боломж олгоно. Гэр бүлд бага зэргийн үл ойлголцол гарах бололтой. Санхүүгийн байдал хүндрэх тул гарах арга замыг хайж олохыг хичээгээрэй.
ХИЛЭНЦЭТ
Ажил хэргийн томилолт, уулзалт бүтэмжтэй болно. Ажил хэргийн асуудалд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Итгэлтэй түншүүдийн зүгээс туслалцаа ирнэ. Амралтын өдрөөр гэртээ амарч тухлах ая таатай нөхцөлийг бүрдүүлэхийг хичээгээрэй. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой хандах хэрэгтэй. Ойр дотнынхоо хүмүүст анхаарал халамж тавих хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаас татгалзаарай.
НУМ
Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол эргэлзэх хэрэггүй. Ажил ихтэй байгаа ч гэр бүлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой. Бэртэж гэмтэх, осол аваарт өртөх магадлалтай байгааг анхаараарай. Бусадтай хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийгээрэй. Амралтын өдрүүдийг дуртай зүйлээ хийж өнгөрөөрэй.
МАТАР
Тогтвортой, тайван долоо хоног. Сэтгэл санааны байдлаас шалтгаалан ажил хийхэд хүндрэлтэй байх болно. Мөнгө олохын тулд эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Сүүлийн үед тооцоогүй байснаас санхүүгийн хүндрэл үүсчээ. Энэ нь таныг бухимдуулж, эрч хүчийг сулруулна. Санхүүгийн хувьд хараат бус байхыг хүсч байгаа бол өөрийн орлогоо баталгаажуулахыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс хөнгөн хуумгай байх хэрэггүй.
ХУМХ
Хүсэл эрмэлзэл, эрч хүч дүүрэн долоо хоног айсуй. Ажилтай холбоотой сайхан боломж гарч ирнэ. Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Ганц бие хүмүүс онцгой нэгэнтэй учрах бололтой. Орлого, зарлагаа сайтар хянаж, жижиг сажиг гэлтгүй аливаа зүйлд няхуур хандаарай. Эрүүл мэнддээ анхаарч, амин дэмээр эрч хүчээ нөхөөрэй.
ЗАГАС
Амьдралдаа өөрчлөлт хийх цаг иржээ. Бүх зүйлийг эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэлгүйтвэл эрч хүчтэйгээр дахин шинээр эхлээрэй. Долоо хоногийн дундуур найз нөхдөөрөө хүрээлүүлж, цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход амаргүй байх бололтой. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох эсвэл гадуур хоол идэхэд таатай.